Wednesday, December 10, 2008

Torrent гэж юу вэ?

Torrent бол .torrent гэсэн өргөтгөлтэй файлын хэмжээ, нэр гээд бүх мэдээллийг нь хадгалахад зориулагдсан маш жижигхээн файл. Жишээ нь: setup.torrent

Кино, клип, дуу, зураг, тоглоом гээд таны мэддэг бүх төрлийн файлыг torrent ашиглан татаж болно. Ялангуяа том хэмжээний файлыг татахад амар байдаг. Энгийн аргаар татахад том файлуудыг олон хэсэг хуваасан,эсвэл хүлээлгээр татах зэрэг бэрхшээлүүд байдаг биз дээ.


Давуу тал
файл олоход амархан
хурдан

Тухайн файлыг олон хүн татах тусам хурдан татагдах ашигтай байдаг. Яагаад гэвэл P2P буюу комьпютерээс комьпютер хооронд файл дамжуулах боломж олгодог. Жишээ нь та нэг томхон файлыг татаж авч байлаа гэж бодоё. Тэгвэл аль хэдийн татчихсан хэсгүүдээ өөр хүмүүст илгээж, татаагүй хэсгээ бусдаас татаж байх болно.

(зураг)


Нэг файлыг олон хэрэглэгч илүү хурдаар татаж авах боломжийг олгож байгаа нь torrent-ийн маш том давуу тал. Бас хууль ёсны бус файлыг татаж авахад хариуцлага хүлээхгүй байх боломжийг хүртэл олгож байгаа юм.

Хэллэгүүд

Seed - файлаа аль хэдийн татаад дуусчихсан, буцаагаад тарааж буй хэрэглэгчдийн тоо
Peer - бүх татаж авч буй хүмүүсийн тоо, дуусчихвал seed болно
Leech - ерөнхийдөө peer -тэй төстэй, гэхдээ UD ratio багатай
UD ratio татаж авсан ба бусдад өгсөн файлын харьцуулалт. 1 руу ойртож л байвал сайн
Tracker сервер нь, бүх хэрэглэгчдийг зохицуулна
Swarm seed, peer-үүдийн нийлбэр

За үүнээс илүү нарийн тайлбарлаад яахав. Эмч анагаахын хэлээр эвгүй өвчний аакт биччихсэн юм шиг хүн айлгачихна.

Хэрхэн torrent ашиглан файл татах вэ?

За тэгвэл тэр torrent файлуудыг ойлгож уншдаг түмэн янзын програмууд байна аа. Хамгийн алдартай 2 нь :
uTorrent - 1.7.7(220 KB)
Azureus - 3.0.5.0(7,5 MB)

Аль нэгийг нь татаж аваад суулгачих.
Миний хувьд uTorrent-ийг ашигладаг. Жижигхэн, хялбархан.

Одоо хэдэн torrent сайтуудыг мэддэг байхад болно.

mininova.org
h33t.com
btjunkie.org
torrenthound.com
seedpeer.com
btmon.com
mybittorrent.com
monova.org
sumotorrent.com
torrentportal.com
torrentreactor.net
torrentreactor.net
BitTorrent.AM
extratorrent.com

г.м

Жишээ: mininova.org сайт руу ороод Avril Lavign -ний дуу татая. Дээр байгаа search хэсэгт хайх гэж буй файлын нэрээ бичээд (Avril Lavign) search юмуу комьпютерийн гарынхаа enter-ийг дар. Олдсон үр дүнгээс хамгийн их seed, peer, leecher- тэйг нь олж аваад дараад гарч ирсэн хуудасны download this torrent гэдэг дээр товш. ???.torrent гэсэн файлыг open with - utorrent ok гээд л болоо. Utorrent ажиллаж эхлэгүүт ахиад ok.

Зөвлөгөө: torrent програм нь нууц горим ажиллаад юм татаж байж болзошгүй учир интернет хурдыг сааруулж магадгүй. Тиймээс шаардлагтай бол дэлгэцнийхээ баруун доод (цагтай) хэсэгт байгаа жижиг torrent icon-ийг олж хулганы баруун товчоор exit хийж гаргаж байгаарай.


Хавсралт зургууд

зураг 1



зураг 2





зураг 3





зураг 4



16 comments:

  1. Anonymous1/10/2009

    mash ih bayrallaa.

    ReplyDelete
  2. Anonymous1/11/2009

    bi yamar negen hailt hiiheer dandaa torrent taaralddag bolovch tataj awch chadaj bgaagui. eroosoo percent ni ahidaggui yumooo. firewall ch yumuu.. yu ni ch boldoggui yum buu med...

    ReplyDelete
  3. Anonymous1/21/2009

    Thanx man unen sak shoo, kk :)

    ReplyDelete
  4. Anonymous1/27/2009

    udaan ym bn shde

    ReplyDelete
  5. Anonymous2/09/2009

    zarim naidvargui yum uu tataj boldoggui torrentiin tuhai tailbarlaj ogooch

    ReplyDelete
  6. тиймээ зарим нэг гарууд хулхи файл торрентд оруулсан байдаг. ийм зүйлтэй тулгарахгүйн тулд сэтгэгдэлүүдийг нь нэг гүйлгээд уншчих хэрэгтэй. хэрэв хулхи бол FAKE гэсэн байх ёстой.
    амжилт хүсэе...

    ReplyDelete
  7. Anonymous2/13/2009

    torrentiin tataj avah hurdiig nemegduuleh bolomj bii yu

    ReplyDelete
  8. Anonymous10/29/2009

    ёстой их баярлалаа. Би хэрэглээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч ингэж нарийн сайн ойлгоогүй явж байж. Дахин баярлалаа

    ReplyDelete
  9. bayrllaa adminaa
    heregtei medeelel bn

    ReplyDelete
  10. ene tailbariig bichsen huntei yaaj holboo barih we?

    ReplyDelete
  11. Anonymous9/14/2010

    Монгол торрент сайтаа ашиглаарай, хамаагүй хурдан http://torrent.topnet.mn

    ReplyDelete
  12. tailbariig bichsen huntei holboo barihiig hussen hun ooriinhoo email hayagiig bichij uldeegeerei

    ReplyDelete
  13. Anonymous1/12/2011

    би компьютерийн чиглэлээр сурдгийн гэтэл торрент гэдэг юм одоо л сонсож мэдээлэлтэй болж байна аа бүүр санаа зовчлооо оройтсон ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа

    ReplyDelete
  14. Anonymous3/13/2011

    bayrlalaa odoo l sain oilgoj avlaa oort chin amjilt xusie!

    ReplyDelete
  15. Anonymous3/22/2016

    seed-iig tailbarlaad ogooc? yg ydgiin bol tatasanii daraa seed gd bgaa l bhiin barag duusahq

    ReplyDelete
  16. Anonymous4/20/2016

    Би өөртөө байгаа файлаа яаж торрэт болгож бусдад түгээх бэ.

    ReplyDelete

Сэтгэгдэл бичиж буй таньд баярлалаа.