Sunday, May 3, 2009

Автоматаар унтраагч


Зурагнаас хараад ойлгомжтой байгаа биз ээ. Комьпютерийг тань цагаа тохируулаад автоматаар унтраагч жижигхээн програм. Эндээстатаарай!
[vistashutdowntimer.toflo.de] via [lifehacker.com]

Цааш нь унших

Wednesday, April 29, 2009

Шинэ толь бичиг Mart

Нэгэн хэрэгцээтэй, хэрэглэхэд амар (мэдэхгүй үг таарвал ctrl+ хулганы баруун товч хослолоор орчуулна), үнэгүй, маш олон хэлтэй, үгийн багатаамж ихтэй монгол залуусын хөгжүүлсэн толь бичиг програм гарчээ. Суулгаад ашиглахад хялбар маш их таалагдав. Эндээс татаж аваад эндээс хэлнүүдээ сонгоод суулгаарай!
mart via gogo

Цааш нь унших

Tuesday, April 21, 2009

Web camera 2

Өмнө нь нийтийн вэб камыг хэрхэн гүүгэлдэх талаар оруулж байсан. Гүүгл газрын зургаар үзэж буй газрынхаа ойрын хавийг зөвхөн зургаар бус дүрсээр харах боломжтой болж байгаа юм. http://www.webcams.travel сайт руу орж үзнэ биз. Бас Google Earth ашигладаг, комьпютер дээр чинь суугдсан байдаг бол эндээс нэмэлтийг татаж аваад суулгачихаарай ! Монголынх байдаг бол мөн сайхнаа...

Цааш нь унших

Web camera

Web cam, webcam, web camera-г messenger-дэж байхдаа хүн амьтны царайг харах, өөрийн царайг харуулахад ашигладаг шүү дээ. Мөн илүү ихээр вэбкамийг хамгаалалт хяналтын зориулалтаар, түгжрэлтэй замын уулзварт зоож түгжрэлийг нь харж байх гэх мэтээр ашиглах нь илүү их. Тэгээд зоосон камераа интернетээр хараад л сууна биз дээ. Тэгээд мэдээж вэбээр харагдахаар байна биз дээ. Гүүгл хялбархан хайлтаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа камернуудыг олж, харж болох юм. Жишээ нь http://216.68.181.46/ энд нэг хүний өрөө байж байх жишээтэй.

Тэгээд хайгаад байвал сонирхолтой зүйлүүд олдож юуны магад.
Зарим нэг түлхүүр үгнүүдээс нь бичвэл:


inurl:ViewerFrame?Mode=
inurl:ViewerFrame?Mode=Refresh
inurl:axis-cgi/jpg

inurl:axis-cgi/mjpg (motion-JPEG)
inurl:view/indexFrame.shtml
inurl:view/index.shtml
inurl:view/view.shtml
liveapplet
intitle:”live view” intitle:axis
intitle:liveapplet
allintitle:”Network Camera NetworkCamera”
intitle:axis intitle:”video server”
intitle:liveapplet inurl:LvAppl
intitle:”EvoCam” inurl:”webcam.html”
intitle:”Live NetSnap Cam-Server feed”
intitle:”Live View / - AXIS”
intitle:”Live View / - AXIS 206M”
intitle:”Live View / - AXIS 206W”
intitle:”Live View / - AXIS 210″
inurl:indexFrame.shtml Axis
inurl:”MultiCameraFrame?Mode=Motion”
intitle:start inurl:cgistart
intitle:”WJ-NT104 Main Page”
intext:”MOBOTIX M1″ intext:”Open Menu”
intext:”MOBOTIX M10″ intext:”Open Menu”
intext:”MOBOTIX D10″ intext:”Open Menu”
intitle:snc-z20 inurl:home/
intitle:snc-cs3 inurl:home/
intitle:snc-rz30 inurl:home/
intitle:”sony network camera snc-p1″
intitle:”sony network camera snc-m1″
site:.viewnetcam.com -www.viewnetcam.com
intitle:”Toshiba Network Camera” user login
intitle:”netcam live image”
intitle:”i-Catcher Console - Web Monitor”


Цааш нь унших

Friday, March 13, 2009

iPod shuffle 4gb

Дэлхийн хамгийн жижиг хөгжим тоглуулагч үйлдвэрлэгдэв (09.03.11). Жижиг жижиг гэхдээ шүдээ чигччихээр жижиг биш л дээ. (зураг) Жижиг биендээ ахадсан 4гб (1000 дууны) багатаамжтай. Өмнөх shuffle-саа бас нэг давуу тал нь хэдийгээр дэлгэцгүй ч гэсэн ямар дуу сонсоод байгааг чинь хэлж өгөх технологи суурилагдсан юм байна. Болоогүй цаадах чинь Xятад, Чех, Герман, Голланд, Грек, Итал, Япон, Польш, Португал, Испани, Швед, Турк гээд 14 хэлнүүдээр ярьж чадна. Үнэ 79$
Энэ ipod жижгэрсээр удахгүй чихний бөглөөсөрхүүл юм үлдэх биз.

Цааш нь унших

Монгол улс 2070 онд (зөгнөл)

2070 оны 3 сарын 13. CNN мэдээ: Өнөөдөр Монголд дэлхийн хамгийн өндөр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь тус улсад удахгүй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ. Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерөнхийлөгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчид бараалхажхамтарч ажиллах, өөрсдийн улсуудад хөрөнгө оруулалт хийхийг хүсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ.

Монгол орон сүүлийн 60-аад жилд үсрэнгүй хөгжсөн түүх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн өмнө 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бөгөөд тэр үед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан түүхтэй улс.

Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бүх хөдөлмөрийн насны ажилгүйчүүдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдүүлж өөрсдийн тэргүүлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард түмэн юмаа. Монгол хүний зохион бүтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр үеэс түүхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдүүлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулсанар олборлолт улам нэмэгдсэн.
үргэлжлэлийг эндээс...
Цааш нь унших

Tuesday, March 10, 2009

Ямар Laptop/Notebook авах вэ?

Хэрэв та лаптоп авах гэж гээд ямар үзүүлэлттэйг авах тал дээр эргэлзэж байгаа бол зөвлөгөөг таньд хүргэе.

Мэдээж хэрэг та хэн бэ, ямар зориулалттайгаар ашиглах, хэр үнэтэй байх вэ, таны хэрэглээний "хүчин чадал" хэр вэ зэргээс шалтгаалах нь лав.

1. Та хэн бэ?

Гэрийн хэрэглээнд

Бараг бүх л лаптоп notebook-үүд ширээний комьпютерийг орлож, гэрийн комьпютерийн хэрэглээг бүрэн хангахуйц чадалтай, өрөө хоорондуур зөөхөд илүү амар байх гэх мэт давуу талтай байдгаас хамаарч хэрэглэгчид түүнийг илүүд үзэх болсон.

Харин үзүүлэлтүүдийн хувьд:

AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Duo, or Intel Core 2 Duo процессор
Ядаж 1GB санах ой
Их хэмжээний зураг,дуу, бичлэг зэрэгт зориулсан багтаамж сайтай hard drive
Багадаа 14.1 инч дэлгэц ба түүнээс том
DVD уншигч бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Apple Mac OS X үйлдлийн систем

Оюутан, сурагч

Энд үнийн хувьд хамгийн эмзэг хүлээж авах хэрэглэгчид байх болов уу. Үүрч явахад амар хөнгөхөн, жижиг, гэхдээ бас үсэрч дэвхцэхэд цүнхэнд холхиод, доргиод байхааргүй хэмжээтэй байвал зүгээр.

AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Duo, or Intel Core 2 Duo процессор
Ядаж 1GB санах ой
Бүх төрлийн Mp3 дуунуудад зориулан хангалттай багатаамж бүхий hard drive
Төгсөлтийн ажил хичээл зэргийг бичиж хадгалах DVD бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Apple Mac OS Xүйлдлийн систем

"Бадарчин"

Байнга л ийшээ тийшээ томилогдож, аялж явдаг бол хамгийн жижиг, хөнгөхөн notebook тохиромжтой байх болов уу

AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Solo, or Intel Core Duo процессор
Ядаж 1GB санах ой
13.3-инч дэлгэц ба түүнээс бага
Утастай, утасгүй сүлжээ
Нэмэлт баттерейнууд удаан хугацаагар нисэх зэрэгт зориулж
Нэмж залгадаг CD-RW/DVD drive
Ширээнд суулгагч
Microsoft Windows Vista Business үйлдлийн систем

Бизнес хэрэглэгч

Ажил, гэр, аялалдаа бүгдэд нь ашиглагддаг нэг л лаптоп хэрэгтэй гэж бодож байна уу. Олон програм хангамж хэрэг болох тул доорхи үзүүлэлт хэрэгтэй байх.

AMD Turion 64 X2, Intel Core 2 Duo ба түүнээс дээш процессор
Ядаж 2GB санах ой
Дунд зэрэг багатаамжтай hard drive
DVD уншигч, бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Нэмэлт баттерей
Microsoft Windows Vista Business эсвэл Windows Vista Ultimate үйлдлийн систем

Мэргэжилийнхэн, тоглоомчин

Дуу дүрс бичлэг, график дизайн гэх мэт уран бүтээлчид, тоглоомчидын лаптоп жинхэнэ ширээний комьпютерийг орлохуйц, хамгийн өндөр үзүүлэлттэй нь байх ёстой.

AMD Turion 64 X2, Intel Core 2 Duo, Intel Core 2 Extreme ба түүнээс илүү
2GB ба түүнээс илүү санах ой
15.4-инч ба түүнээс том дэлгэц
Сайн чанарын graphics card 256MB, 512MB түүнээс үлүү санах ой эсвэл нэмэлт SLI graphics
Хамгийн сүүлийн үеийн том hard drive
DVD бичигч уншигч, болж өгвөл HD-DVD, Blu-Ray уншигч
S-Video, HDMI, FireWire, S/PDIF бүх төрлийн холбогч
Нэмэлт хулгана, keyboard
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Ultimate, Apple Mac OS X үйлдлийн систем


2.Ямар брэнд илүү сайн бэ?

2008 оны байдлаар бол laptop/notebook -ийн зах зээлд эзэлж буй хувь:






Эвдрэлтийн хувь:







За эдгээр зургуудыг хараад брэндийн тал дээр ямар нэгэн дүгнэлтэнд хүрсэн байх.
Амжилт хүсэе !

Цааш нь унших

Thursday, March 5, 2009

Free antivirus

Windows гэж байнга л өтөж байдаг хөөрхийлөлтэй систем юм даа. Яаж ийж байгаад вирустэж орхино. Тэгээд элдэв янзын алдаа заагаад ярвайгаад байна. Вирусны эсрэг програм нь байх нь байна. Гэхдээ ихэнх нь хулхи. Кракдсан. Ялангуяа kaspersky, norton зэргийг илүү их ашиглана. Нөгөөх blacklist bla bla гээд амар заяа үзүүлэхгүй. Олон комьпютерт яг ийм өвчтэй байхтай олон удаа таарах юм. Дэлхийн номер нэг вирусны програм ашиглах гээ юу? Тэгвэл худалдаад ав! Битгий хулхи юм хэрэглэ гэж зөвлөх байна. Үгүй бол зөндөө үнэгүй вирусны эсрэг програмууд байна. Доор шилдгүүдээс нь дурдсуй !

Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн хувилбарууд нь. Дээр нь дараад татаад аваарай!

BitDefender Free Edition 10 Build 247
AVG Free Edition 8.5.278
Avast! Home Edition 4.8.1335
AntiVir Personal 8.2.00.337
ClamWin 0.94.1

Цааш нь унших

Friday, February 13, 2009

Торрент хурдлуулахуй

Өмнө нь оруулж байсан торрентийн тухай бичлэгээс хэрхэн суулгах, ашиглах, хэрэглэгддэг хэллэгүүд зэрэг бараг бүх л зүйлүүдийг мэдэж авсан байх. Харин зарим нэг хүн татах хурдны тал дээр жаахан "гомдолтой" байх шиг байна. Хэдэн бяцхан зөвлөгөө хэлэхэд:


1. Тэвч итгэ хүлээ
Том файл татаж байгаа бол ядаж 5 мин хүлээж байгаарай. Эхлэнгүүтээ дуржигнатал нь хурдаар татна ч гэж юу байхав. Аажим аажмаар хурдассаар хамгийнхаа дээд цэгт хүрнэ.

2. Seed.
Seed олонтой байх тусмаа таны татаж авч буй файл чинь төдий чинээ хурдан. Ганц хоёрхон seed-тэй торрент олдсон бол хүссэн хурдаараа татаж авна гэвэл гонжийнжоо. Тэгэхээр анх торрент файлаа татахдаа хичнээн seed-тэй байгааг нь харж байж сонговол илүү хурдан байх болов уу. Миний хувьд ерөнхийдөө 5-с дээш бол бараг болчихдог. Мэдээж хэрэг бас таны интернетийн хурдтай чинь бас хамааралтай. Жишээ нь 512kb/s хурдтай интернеттэй байлаа гэж бодвол 50-70kb/s илүүгүй хурдаар татаж авч байвал болж байна гэсэн үг. (татаж авах хурдыг (download speed) олохдоо интернетийнхээ хурдыг 8-д хувааж барагцаалж олно)
Эсвэл энд дарж хэмжээд үзээрэй!

3. Firewall, Modems/Router

Firewall чинь торрент програмыг чинь хориглочихсон юм биш биз? Сайн шалгаж үзээрэй!
Эсвэл дор дурдсан router/modem-ууд бага зэргийн асуудалтай байдаг.

* D-Link 302G
* D-Link DI-624
* D-Link DSL-G664T
* Linksys BEFSR41V4/BESR41
* Linksys Wireless-B
* Netgear DG632
* Netgear DG834G
* Netgear MR814
* Netgear WGT524
* Netgear Rangemax 802.11n WPN824
* W-Linx MB401-S
* Westell 6100 # Most D-Link 5xx and 6xx
* D-Link DI-604
* Dynalink RTA1025W
* TP-LINK TL-R410
* ZyXEL Prestige 660H(W) (Firmware versions PE8+ will fix this)

Дээрхи "ядаргаануудын" асуудлыг шийдэх нь:

- Router-ийнхээ firmware-ийг update хий.
- UPnP болиул.
- Global connection 200-с бага болго.
- DHT болиул.
- net.max_halfopen , bt.connect_speed багасга
uTorrent: Options > Preferences > Advanced options > net.max_halfopen
50-100 хооронд байсан нь дээр. зураг
- Өөр modem/router хэрэглэ, худалдаж ав.

4. Upload хурдаа тохируул.

Торрентийн хувьд upload speed ээ багасгачихаад download speed ээ хурдан байлгах гэвэл санасны гарз болов уу. Авах өгөхийн хууль үүнд үйлчилнэ. Upload speed чинь өндөр байлаа гээд таньд ямарч гай учруулахгүй санаа зоволтгүй ээ.
Тохиргоо нь ийм байсан нь дээр.
uTorrent: Options > Preferences > Bandwidth
дарж томруул
Free Image Hosting at www.ImageShack.us



5. Зөв торрентоо олж ав.

Зарим нэг торрент сайтууд хулхи торрент оруулсан байдаг. Сайтан дээрээ seed-ийн тоо олон байдаг боловч торрент руугаа оруулангууд 0 болчихдог. Торрент програм дээрээ seed-ийнх нь тоог анзаараарай!






Цааш нь унших

Saturday, January 31, 2009

Programmer Hierarchy

Хүн болгон өөр өөрийн гэсэн дуртай, эзэмшсэн хэл байдаг. Харин хэн нь өөрийгөө дөвийлгөдөг вэ гэдгийг уг схемээр харуулах гэж оролджээ. Хэр нийцэж байна? ;-)

The Programmer Hierarchy



Цааш нь унших