Мэдээж 2-уулаа зөөврийн комьпютерүүд учир зарим хүмүүс "миний Notebook" "миний Laptop" гэх зэргээр дуртайгаараа дууддаг. Ялгаатай болоод хоёр өөр үг байж таараа.
Тэгвэл эдгээрийн ялгааг гаргах гээд үзэе.
Laptop
Нэрнээс нь эхэлэе л дээ. Ширээний комьпютерийг Desktop гэдэг. Desk - ширээ гэсэн утгатай, харин Lap - өвдөг гэсэн утгатай. За үүнээс - өвдгөн дээрээ тавиад хэрэглэж болдог гэсэн гаргалгааг гаргая.
Стандарт Laptop доорхи шинжүүдтэй
1. 14" - 17" (widescreen) TFT дэлгэцтэй.
2. Nvidia GeForce or ATI Radeon график системтэй.
3. Өөртөө DVD-ROM or DVD-RW агуулсан байдаг
4. Dektop гартай адил том бүх товчлуурууд багтсан гартай байдаг.
5. 3 цаг цэнэгээ барьдаг.
6. Нэмэлт hardware суулгаж болно.
7. Нэмэлт modem, network, Bluetooth and Wi-Fi боломжтой.
8. Өндөр чанарын дууны систем
9. Бага тог зарцуулдаг, өндөр хурдтай Intel Centrino загварын процессортой
Notebook
Харин стандарт Notebook доорхи шинжүүдтэй
Notebook - тэмдэглэлийн дэвтэр
1. Laptop-оос илүү хөнгхөн
2. 4 - 5 цэнэгээ баридаг
3. floppy drive суулгагдаагүй
4. Бага үзүүлэлттэй график системтэй
5. DVD, CD системгүй
6. 12" - 14" TFT дэлгэц
7. Илүү нимгэн
8. Нэмэлт modem ба сүлжээний холболттой
9. Хамгийн цөөн байх боломжоор нь гарны товлуурууд байрласан
10. Бага тог зарцуулж, Celeron/Centrino эсвэл Sempron загварын процессортой
Дээрхийг уншаад хараад байхад энэ хоёр их ялгаатай ч юм шиг. Notebook нь ийш тийшээ авч явахад илүү биед амар хөнгөн бөгөөд цэнэгээ сайн барьдаг, харин Laptop нь илүү өндөр үзүүлэлттэй, Desktop-ийг арай жижигрүүлээд үүрээд явж байх боломжийг олгосон байх жишээний. Одоо харин эмээдээ Laptop авах уу Notebook авах уу гээд эргэлзээд байх хэрэггүй байгаа биз? Гэхдээ сүүлийн үеийн технологийн дэвшлээр энэ хоёрын хоорондох ялгаа арилж байгаа. Илүү үзүүлэлт сайтай, илүү хөнгөн... Гарч ирсэн шинэ "эрлийз" загваруудыг юу гэж нэрлэх юм бол доо?
Laptop Notebook ялгаа
Sunday, November 30, 2008
Эмээдээ Laptop авах уу Notebook авах уу?
Subscribe to:
Post Comments (Atom)
Ерөөсөө ялгаагй л гэж боддог байлаа
ReplyDeleteБлогспот дээр хүснэгт яаж оруулах вэ? Хүснэгэн мэдээлэл оруулах гэсэн боловч хүснэгт яаж хийхээ мэддэггүй ээ, туслана уу?
ReplyDeletesanakae - зөөврийн комьпютерийг дотор нь бүр 4 хуваагаад байгаа юм даа. Laptop, Notebook, Desktop station, Subnotebook гэж
ReplyDeleteнэргүй - HTML бичих хэрэгтэй. Гэхдээ та энэ талаар мэдлэггүй бол http://www.htmlbasix.com/table3.shtml энэ хаягаар ороод хүснэгтээ үүсгээд generate хийгээд кодыг нь хадгалаад (copy) авчих. Дараа нь блог дээрээ хадгалсан кодоо HTML edit гэдэгт нь хуулаад (paste)болох юм.