Thursday, March 5, 2009

Free antivirus

Windows гэж байнга л өтөж байдаг хөөрхийлөлтэй систем юм даа. Яаж ийж байгаад вирустэж орхино. Тэгээд элдэв янзын алдаа заагаад ярвайгаад байна. Вирусны эсрэг програм нь байх нь байна. Гэхдээ ихэнх нь хулхи. Кракдсан. Ялангуяа kaspersky, norton зэргийг илүү их ашиглана. Нөгөөх blacklist bla bla гээд амар заяа үзүүлэхгүй. Олон комьпютерт яг ийм өвчтэй байхтай олон удаа таарах юм. Дэлхийн номер нэг вирусны програм ашиглах гээ юу? Тэгвэл худалдаад ав! Битгий хулхи юм хэрэглэ гэж зөвлөх байна. Үгүй бол зөндөө үнэгүй вирусны эсрэг програмууд байна. Доор шилдгүүдээс нь дурдсуй !

Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн хувилбарууд нь. Дээр нь дараад татаад аваарай!

BitDefender Free Edition 10 Build 247
AVG Free Edition 8.5.278
Avast! Home Edition 4.8.1335
AntiVir Personal 8.2.00.337
ClamWin 0.94.1

Цааш нь унших

Friday, February 13, 2009

Торрент хурдлуулахуй

Өмнө нь оруулж байсан торрентийн тухай бичлэгээс хэрхэн суулгах, ашиглах, хэрэглэгддэг хэллэгүүд зэрэг бараг бүх л зүйлүүдийг мэдэж авсан байх. Харин зарим нэг хүн татах хурдны тал дээр жаахан "гомдолтой" байх шиг байна. Хэдэн бяцхан зөвлөгөө хэлэхэд:


1. Тэвч итгэ хүлээ
Том файл татаж байгаа бол ядаж 5 мин хүлээж байгаарай. Эхлэнгүүтээ дуржигнатал нь хурдаар татна ч гэж юу байхав. Аажим аажмаар хурдассаар хамгийнхаа дээд цэгт хүрнэ.

2. Seed.
Seed олонтой байх тусмаа таны татаж авч буй файл чинь төдий чинээ хурдан. Ганц хоёрхон seed-тэй торрент олдсон бол хүссэн хурдаараа татаж авна гэвэл гонжийнжоо. Тэгэхээр анх торрент файлаа татахдаа хичнээн seed-тэй байгааг нь харж байж сонговол илүү хурдан байх болов уу. Миний хувьд ерөнхийдөө 5-с дээш бол бараг болчихдог. Мэдээж хэрэг бас таны интернетийн хурдтай чинь бас хамааралтай. Жишээ нь 512kb/s хурдтай интернеттэй байлаа гэж бодвол 50-70kb/s илүүгүй хурдаар татаж авч байвал болж байна гэсэн үг. (татаж авах хурдыг (download speed) олохдоо интернетийнхээ хурдыг 8-д хувааж барагцаалж олно)
Эсвэл энд дарж хэмжээд үзээрэй!

3. Firewall, Modems/Router

Firewall чинь торрент програмыг чинь хориглочихсон юм биш биз? Сайн шалгаж үзээрэй!
Эсвэл дор дурдсан router/modem-ууд бага зэргийн асуудалтай байдаг.

* D-Link 302G
* D-Link DI-624
* D-Link DSL-G664T
* Linksys BEFSR41V4/BESR41
* Linksys Wireless-B
* Netgear DG632
* Netgear DG834G
* Netgear MR814
* Netgear WGT524
* Netgear Rangemax 802.11n WPN824
* W-Linx MB401-S
* Westell 6100 # Most D-Link 5xx and 6xx
* D-Link DI-604
* Dynalink RTA1025W
* TP-LINK TL-R410
* ZyXEL Prestige 660H(W) (Firmware versions PE8+ will fix this)

Дээрхи "ядаргаануудын" асуудлыг шийдэх нь:

- Router-ийнхээ firmware-ийг update хий.
- UPnP болиул.
- Global connection 200-с бага болго.
- DHT болиул.
- net.max_halfopen , bt.connect_speed багасга
uTorrent: Options > Preferences > Advanced options > net.max_halfopen
50-100 хооронд байсан нь дээр. зураг
- Өөр modem/router хэрэглэ, худалдаж ав.

4. Upload хурдаа тохируул.

Торрентийн хувьд upload speed ээ багасгачихаад download speed ээ хурдан байлгах гэвэл санасны гарз болов уу. Авах өгөхийн хууль үүнд үйлчилнэ. Upload speed чинь өндөр байлаа гээд таньд ямарч гай учруулахгүй санаа зоволтгүй ээ.
Тохиргоо нь ийм байсан нь дээр.
uTorrent: Options > Preferences > Bandwidth
дарж томруул
Free Image Hosting at www.ImageShack.us



5. Зөв торрентоо олж ав.

Зарим нэг торрент сайтууд хулхи торрент оруулсан байдаг. Сайтан дээрээ seed-ийн тоо олон байдаг боловч торрент руугаа оруулангууд 0 болчихдог. Торрент програм дээрээ seed-ийнх нь тоог анзаараарай!






Цааш нь унших

Saturday, January 31, 2009

Programmer Hierarchy

Хүн болгон өөр өөрийн гэсэн дуртай, эзэмшсэн хэл байдаг. Харин хэн нь өөрийгөө дөвийлгөдөг вэ гэдгийг уг схемээр харуулах гэж оролджээ. Хэр нийцэж байна? ;-)

The Programmer Hierarchy



Цааш нь унших

Cheat sheet - Шипи

Cheat sheet гэдэг нь бидний хэлж заншснаар "шипи" гэдэг зүйл л дээ. Зарим нэг оюутан, сурагчид шалгалтаа өгөхдөө уран арга ухаан гарган шипи хийн ордог шүү дээ. Тухайн хичээлийн талаар бүх л зүйлийг хуруу дарам цаасан дээр багатаан бичнэ гэдэг ав(энд хатуугийн тэмдэг)яас шүү тэ. Шипи бичихдээ тухайн хичээлийг уншин байж л гол гол зүйлүүдийг нь тэмдэглэж авдаг. Нэг ёсондоо бага хэмжээний тайлбар толь бичигэрхүү байдаг. Тэгвэл энэ сайт бол мэдээлэл технологитой холбоотой бараг бүхий шипийг өөртөө багатаажээ. Хэрэг болж юуны магад www.cheat-sheets.org гээд танилцуулая.


Цааш нь унших

Saturday, January 24, 2009

Bujigchin A-Sound (with subtitle)



Дажгүй хамтлаг шүү тэ. Дууных нь үг нь гараад байгаа биз дээ. Харин тийн.
Яаж хийсэн юм гэж үү?
Амархаан. Youtube-ийн ямарч видеонд татаж авах шаардлагагүйгээр ийм subtitle хийж болно. Үүнийг http://www.overstream.net олгож өгч байгаа юм л даа. Бүртгүүлээд youtube видеоныхоо хаягийг оруулж өгөөд оруулах текстээ тааруулаарай.


Цааш нь унших

Thursday, January 22, 2009

Хулганы баруун товч...

Зарим нэг сайт, блогууд мэдээллийн хулгай, хуулбарлалтаас сэргийлж хулганы баруун товчийг ажиллагаагүй болгосон байдаг шүү дээ.
Хэрвээ тийм болгохыг хүсвэл энд код нь байна.

Хэдийгээр энэ нь нэг талаар зөвшөөрөлгүй мэдээлэл алдахаас сэргийлж байгаа сайн талтай ч уншигчдын хувьд зарим нэг талаар жаахан ядаргаатай байдаг. Жишээ тухайн хуудсанд байгаа мэдээлийн холбоосыг өөр таб-д шинээр нээж үзэх гэхээр болдоггүй заавал үзэж буй таб дээрээ ачаалах хэрэг гарах гэх мэт. Тэгвэл зайлшгүй гэсэн тохиолдолд хулганы баруун товчийг дарах шаардлага гарсан бол доорхи кодыг интернет хөтчийн хаяг бичдэг хэсэг дээр бичээд enter дараад баруун товчлуураа хэрэглээд үзээрэй !

javascript:void(document.oncontextmenu=null)


Жич: хулгай хийх гэсний хэрэггүй шүү !

re enable right click

Цааш нь унших

Tuesday, January 20, 2009

Зурагт толь





Хэдэн толь бичигнүүдийг блогийнхоо хажуу бөөрөндөө хадах гэсийн. Анзаарахгүй өнгөрчих вий дээ гэсэндээ энэхүү онлайн зурагт толийг онцлон байж бичлэг болгон оруулюу...Англи хэл сурахад тань хэрэг болог...
Цааш нь унших

USB (зураг)

USB ий гэж... Dialog05 сонирхолтой зүйлүүд хийсэн байна шүү !





















Цааш нь унших

Thursday, January 8, 2009

Тоглоом: World of Goo

Их жижигхээн (62.2mb), иймээ тиймээ өндөр үзүүлэлт шаардаад байхгүй хөөрхөн тоглоом. Gamespot -с 9 оноо авна гэдэг бол муугүйн шинж шүү.

Шаардагдах зүйл:
1 асаалттай комьпютер
10 мин цаг зав (ядаж)
нэмэлт 1 ууттай чипс, 1 коке

Тоглох заавар:
Ерөнхийдөө бол mouse ашиглан goo гэгч "наалдангийг " ашиглан уран сэтгэмж, архитектур ухаан, физик ухаанаа заран барин өөр хооронд нь барьцалдуулан цамхаг, гүүр гэх мэтийн юм байгуулж даалгаварт өгөгдсөн хэдэн ширхэгийг цооногт тушаах ёстой.

Өдөрт 1 үе даваад байвал сар хагас болно.

Татаж авах: windows
http://rapidshare.com/files/159906671/World_of_Goo_alien.rar

Хэт удаан битгий тоглоорой ! Хоол, цайгаа уухаа мартав..
Цааш нь унших

Monday, December 29, 2008

Шинэ оны мэнд !

Language Happy New Year
Afghani Saale Nao Mubbarak
Afrikaans Gelukkige nuwe jaar
Albanian Gezuar Vitin e Ri
Arabic Antum salimoun
Armenian Snorhavor Nor Tari
Assyrian Sheta Brikhta
Azeri Yeni Iliniz Mubarek!
Bengali Shuvo Nabo Barsho
Cambodian Soursdey Chhnam Tmei
Catalan FELIÇ ANY NOU
Chinese Chu Shen Tan / Xin Nian Kuai Le
Corsican Language Pace e Salute
Croatian Sretna Nova godina!
Cymraeg (Welsh) Blwyddyn Newydd Dda
Czechoslovakia Scastny Novy Rok
Danish Godt Nytår
Dhivehi Ufaaveri Aa Aharakah Edhen
Dutch GELUKKIG NIEUWJAAR!
Eskimo Kiortame pivdluaritlo
Esperanto Felican Novan Jaron
Estonians Head uut aastat!
Ethiopian MELKAM ADDIS AMET YIHUNELIWO!
Finnish Onnellista Uutta Vuotta
French Bonne Annee
Gaelic Bliadhna mhath ur
German Prosit Neujahr
Greek Kenourios Chronos
Gujarati Nutan Varshbhinandan
Hawaiian Hauoli Makahiki Hou
Hebrew L'Shannah Tovah
Hindi Nav varsh ka shubkamnayein
Hong Kong (Cantonese) Sun Leen Fai Lok
Hungarian Boldog Ooy Ayvet
Indonesian Selamat Tahun Baru
Iranian Saleh now mobarak
Iraqi Sanah Jadidah
Irish Bliain nua fe mhaise dhuit
Italian Felice anno nuovo
Japanese Akimashite Omedetto Gozaimasu
Kabyle Asegwas Amegaz
Kannada Hosa Varushadha Shubhashayagalu
Kisii SOMWAKA OMOYIA OMUYA
Khmer Sua Sdei tfnam tmei
Korea Saehae Bock Mani ba deu sei yo!
Kurdish NEWROZ PIROZBE
Lithuanian Laimingu Naujuju Metu
Laotian Sabai dee pee mai
Macedonian Srekjna Nova Godina
Malay Selamat Tahun Baru
Marathi Nveen Varshachy Shubhechcha
Malayalam Puthuvatsara Aashamsakal
Maltese Is-Sena t- Tajba
Nepal Nawa Barsha ko Shuvakamana
Norwegian Godt Nyttår
Papua New Guinea Nupela yia i go long yu
Pashto Nawai Kall Mo Mubarak Shah
Persian Saleh now ra tabrik migouyam
Philippines Manigong Bagong Taon
Polish Szczesliwego Nowego Roku
Portuguese Feliz Ano Novo
Punjabi Nave sal di mubarakan
Romanian AN NOU FERICIT
Russian S Novim Godom
Samoa Manuia le Tausaga Fou
Serbo-Croatian Sretna nova godina
Sindhi Nayou Saal Mubbarak Hoje
Singhalese Subha Aluth Awrudhak Vewa
Siraiki Nawan Saal Shala Mubarak Theevay
Slovak A stastlivy Novy Rok
Slovenian sreèno novo leto
Somali Iyo Sanad Cusub Oo Fiican!
Spanish Feliz Ano ~Nuevo
Swahili Heri Za Mwaka Mpyaº
Swedish GOTT NYTT ÅR! /Gott nytt år!
Sudanese Warsa Enggal
Tamil Eniya Puthandu Nalvazhthukkal
Telegu Noothana samvatsara shubhakankshalu
Thai Sawadee Pee Mai
Turkish Yiliniz Kutlu Olsun
Ukrainian Shchastlyvoho Novoho Roku
Urdu Naya Saal Mubbarak Ho
Vietnamese Chuc Mung Tan Nien
Uzbek Yangi Yil Bilan

Цааш нь унших