Saturday, January 24, 2009

Bujigchin A-Sound (with subtitle)



Дажгүй хамтлаг шүү тэ. Дууных нь үг нь гараад байгаа биз дээ. Харин тийн.
Яаж хийсэн юм гэж үү?
Амархаан. Youtube-ийн ямарч видеонд татаж авах шаардлагагүйгээр ийм subtitle хийж болно. Үүнийг http://www.overstream.net олгож өгч байгаа юм л даа. Бүртгүүлээд youtube видеоныхоо хаягийг оруулж өгөөд оруулах текстээ тааруулаарай.


Цааш нь унших

Thursday, January 22, 2009

Хулганы баруун товч...

Зарим нэг сайт, блогууд мэдээллийн хулгай, хуулбарлалтаас сэргийлж хулганы баруун товчийг ажиллагаагүй болгосон байдаг шүү дээ.
Хэрвээ тийм болгохыг хүсвэл энд код нь байна.

Хэдийгээр энэ нь нэг талаар зөвшөөрөлгүй мэдээлэл алдахаас сэргийлж байгаа сайн талтай ч уншигчдын хувьд зарим нэг талаар жаахан ядаргаатай байдаг. Жишээ тухайн хуудсанд байгаа мэдээлийн холбоосыг өөр таб-д шинээр нээж үзэх гэхээр болдоггүй заавал үзэж буй таб дээрээ ачаалах хэрэг гарах гэх мэт. Тэгвэл зайлшгүй гэсэн тохиолдолд хулганы баруун товчийг дарах шаардлага гарсан бол доорхи кодыг интернет хөтчийн хаяг бичдэг хэсэг дээр бичээд enter дараад баруун товчлуураа хэрэглээд үзээрэй !

javascript:void(document.oncontextmenu=null)


Жич: хулгай хийх гэсний хэрэггүй шүү !

re enable right click

Цааш нь унших

Tuesday, January 20, 2009

Зурагт толь





Хэдэн толь бичигнүүдийг блогийнхоо хажуу бөөрөндөө хадах гэсийн. Анзаарахгүй өнгөрчих вий дээ гэсэндээ энэхүү онлайн зурагт толийг онцлон байж бичлэг болгон оруулюу...Англи хэл сурахад тань хэрэг болог...
Цааш нь унших

USB (зураг)

USB ий гэж... Dialog05 сонирхолтой зүйлүүд хийсэн байна шүү !





















Цааш нь унших