Friday, March 13, 2009

iPod shuffle 4gb

Дэлхийн хамгийн жижиг хөгжим тоглуулагч үйлдвэрлэгдэв (09.03.11). Жижиг жижиг гэхдээ шүдээ чигччихээр жижиг биш л дээ. (зураг) Жижиг биендээ ахадсан 4гб (1000 дууны) багатаамжтай. Өмнөх shuffle-саа бас нэг давуу тал нь хэдийгээр дэлгэцгүй ч гэсэн ямар дуу сонсоод байгааг чинь хэлж өгөх технологи суурилагдсан юм байна. Болоогүй цаадах чинь Xятад, Чех, Герман, Голланд, Грек, Итал, Япон, Польш, Португал, Испани, Швед, Турк гээд 14 хэлнүүдээр ярьж чадна. Үнэ 79$
Энэ ipod жижгэрсээр удахгүй чихний бөглөөсөрхүүл юм үлдэх биз.

Цааш нь унших

Монгол улс 2070 онд (зөгнөл)

2070 оны 3 сарын 13. CNN мэдээ: Өнөөдөр Монголд дэлхийн хамгийн өндөр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь тус улсад удахгүй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ. Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерөнхийлөгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчид бараалхажхамтарч ажиллах, өөрсдийн улсуудад хөрөнгө оруулалт хийхийг хүсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ.

Монгол орон сүүлийн 60-аад жилд үсрэнгүй хөгжсөн түүх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн өмнө 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бөгөөд тэр үед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан түүхтэй улс.

Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бүх хөдөлмөрийн насны ажилгүйчүүдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдүүлж өөрсдийн тэргүүлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард түмэн юмаа. Монгол хүний зохион бүтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр үеэс түүхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдүүлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулсанар олборлолт улам нэмэгдсэн.
үргэлжлэлийг эндээс...
Цааш нь унших

Tuesday, March 10, 2009

Ямар Laptop/Notebook авах вэ?

Хэрэв та лаптоп авах гэж гээд ямар үзүүлэлттэйг авах тал дээр эргэлзэж байгаа бол зөвлөгөөг таньд хүргэе.

Мэдээж хэрэг та хэн бэ, ямар зориулалттайгаар ашиглах, хэр үнэтэй байх вэ, таны хэрэглээний "хүчин чадал" хэр вэ зэргээс шалтгаалах нь лав.

1. Та хэн бэ?

Гэрийн хэрэглээнд

Бараг бүх л лаптоп notebook-үүд ширээний комьпютерийг орлож, гэрийн комьпютерийн хэрэглээг бүрэн хангахуйц чадалтай, өрөө хоорондуур зөөхөд илүү амар байх гэх мэт давуу талтай байдгаас хамаарч хэрэглэгчид түүнийг илүүд үзэх болсон.

Харин үзүүлэлтүүдийн хувьд:

AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Duo, or Intel Core 2 Duo процессор
Ядаж 1GB санах ой
Их хэмжээний зураг,дуу, бичлэг зэрэгт зориулсан багтаамж сайтай hard drive
Багадаа 14.1 инч дэлгэц ба түүнээс том
DVD уншигч бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Apple Mac OS X үйлдлийн систем

Оюутан, сурагч

Энд үнийн хувьд хамгийн эмзэг хүлээж авах хэрэглэгчид байх болов уу. Үүрч явахад амар хөнгөхөн, жижиг, гэхдээ бас үсэрч дэвхцэхэд цүнхэнд холхиод, доргиод байхааргүй хэмжээтэй байвал зүгээр.

AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Duo, or Intel Core 2 Duo процессор
Ядаж 1GB санах ой
Бүх төрлийн Mp3 дуунуудад зориулан хангалттай багатаамж бүхий hard drive
Төгсөлтийн ажил хичээл зэргийг бичиж хадгалах DVD бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Apple Mac OS Xүйлдлийн систем

"Бадарчин"

Байнга л ийшээ тийшээ томилогдож, аялж явдаг бол хамгийн жижиг, хөнгөхөн notebook тохиромжтой байх болов уу

AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Solo, or Intel Core Duo процессор
Ядаж 1GB санах ой
13.3-инч дэлгэц ба түүнээс бага
Утастай, утасгүй сүлжээ
Нэмэлт баттерейнууд удаан хугацаагар нисэх зэрэгт зориулж
Нэмж залгадаг CD-RW/DVD drive
Ширээнд суулгагч
Microsoft Windows Vista Business үйлдлийн систем

Бизнес хэрэглэгч

Ажил, гэр, аялалдаа бүгдэд нь ашиглагддаг нэг л лаптоп хэрэгтэй гэж бодож байна уу. Олон програм хангамж хэрэг болох тул доорхи үзүүлэлт хэрэгтэй байх.

AMD Turion 64 X2, Intel Core 2 Duo ба түүнээс дээш процессор
Ядаж 2GB санах ой
Дунд зэрэг багатаамжтай hard drive
DVD уншигч, бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Нэмэлт баттерей
Microsoft Windows Vista Business эсвэл Windows Vista Ultimate үйлдлийн систем

Мэргэжилийнхэн, тоглоомчин

Дуу дүрс бичлэг, график дизайн гэх мэт уран бүтээлчид, тоглоомчидын лаптоп жинхэнэ ширээний комьпютерийг орлохуйц, хамгийн өндөр үзүүлэлттэй нь байх ёстой.

AMD Turion 64 X2, Intel Core 2 Duo, Intel Core 2 Extreme ба түүнээс илүү
2GB ба түүнээс илүү санах ой
15.4-инч ба түүнээс том дэлгэц
Сайн чанарын graphics card 256MB, 512MB түүнээс үлүү санах ой эсвэл нэмэлт SLI graphics
Хамгийн сүүлийн үеийн том hard drive
DVD бичигч уншигч, болж өгвөл HD-DVD, Blu-Ray уншигч
S-Video, HDMI, FireWire, S/PDIF бүх төрлийн холбогч
Нэмэлт хулгана, keyboard
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Ultimate, Apple Mac OS X үйлдлийн систем


2.Ямар брэнд илүү сайн бэ?

2008 оны байдлаар бол laptop/notebook -ийн зах зээлд эзэлж буй хувь:






Эвдрэлтийн хувь:







За эдгээр зургуудыг хараад брэндийн тал дээр ямар нэгэн дүгнэлтэнд хүрсэн байх.
Амжилт хүсэе !

Цааш нь унших