Monday, December 29, 2008

Шинэ оны мэнд !

Language Happy New Year
Afghani Saale Nao Mubbarak
Afrikaans Gelukkige nuwe jaar
Albanian Gezuar Vitin e Ri
Arabic Antum salimoun
Armenian Snorhavor Nor Tari
Assyrian Sheta Brikhta
Azeri Yeni Iliniz Mubarek!
Bengali Shuvo Nabo Barsho
Cambodian Soursdey Chhnam Tmei
Catalan FELIÇ ANY NOU
Chinese Chu Shen Tan / Xin Nian Kuai Le
Corsican Language Pace e Salute
Croatian Sretna Nova godina!
Cymraeg (Welsh) Blwyddyn Newydd Dda
Czechoslovakia Scastny Novy Rok
Danish Godt Nytår
Dhivehi Ufaaveri Aa Aharakah Edhen
Dutch GELUKKIG NIEUWJAAR!
Eskimo Kiortame pivdluaritlo
Esperanto Felican Novan Jaron
Estonians Head uut aastat!
Ethiopian MELKAM ADDIS AMET YIHUNELIWO!
Finnish Onnellista Uutta Vuotta
French Bonne Annee
Gaelic Bliadhna mhath ur
German Prosit Neujahr
Greek Kenourios Chronos
Gujarati Nutan Varshbhinandan
Hawaiian Hauoli Makahiki Hou
Hebrew L'Shannah Tovah
Hindi Nav varsh ka shubkamnayein
Hong Kong (Cantonese) Sun Leen Fai Lok
Hungarian Boldog Ooy Ayvet
Indonesian Selamat Tahun Baru
Iranian Saleh now mobarak
Iraqi Sanah Jadidah
Irish Bliain nua fe mhaise dhuit
Italian Felice anno nuovo
Japanese Akimashite Omedetto Gozaimasu
Kabyle Asegwas Amegaz
Kannada Hosa Varushadha Shubhashayagalu
Kisii SOMWAKA OMOYIA OMUYA
Khmer Sua Sdei tfnam tmei
Korea Saehae Bock Mani ba deu sei yo!
Kurdish NEWROZ PIROZBE
Lithuanian Laimingu Naujuju Metu
Laotian Sabai dee pee mai
Macedonian Srekjna Nova Godina
Malay Selamat Tahun Baru
Marathi Nveen Varshachy Shubhechcha
Malayalam Puthuvatsara Aashamsakal
Maltese Is-Sena t- Tajba
Nepal Nawa Barsha ko Shuvakamana
Norwegian Godt Nyttår
Papua New Guinea Nupela yia i go long yu
Pashto Nawai Kall Mo Mubarak Shah
Persian Saleh now ra tabrik migouyam
Philippines Manigong Bagong Taon
Polish Szczesliwego Nowego Roku
Portuguese Feliz Ano Novo
Punjabi Nave sal di mubarakan
Romanian AN NOU FERICIT
Russian S Novim Godom
Samoa Manuia le Tausaga Fou
Serbo-Croatian Sretna nova godina
Sindhi Nayou Saal Mubbarak Hoje
Singhalese Subha Aluth Awrudhak Vewa
Siraiki Nawan Saal Shala Mubarak Theevay
Slovak A stastlivy Novy Rok
Slovenian sreèno novo leto
Somali Iyo Sanad Cusub Oo Fiican!
Spanish Feliz Ano ~Nuevo
Swahili Heri Za Mwaka Mpyaº
Swedish GOTT NYTT ÅR! /Gott nytt år!
Sudanese Warsa Enggal
Tamil Eniya Puthandu Nalvazhthukkal
Telegu Noothana samvatsara shubhakankshalu
Thai Sawadee Pee Mai
Turkish Yiliniz Kutlu Olsun
Ukrainian Shchastlyvoho Novoho Roku
Urdu Naya Saal Mubbarak Ho
Vietnamese Chuc Mung Tan Nien
Uzbek Yangi Yil Bilan

Цааш нь унших

Sunday, December 21, 2008

Yahoo messenger


Yahoo messenger 1.0 хамгийн анхны хувилбар нь 1998 оны 3 сарын 9-нд гарч байж. Түүнээс хойш хөгжин хөгжсөөр хамгийн сүүлийн хувилбар 9.0.0.2034 2008 оны 11 сарын 8-нд гарсан. Хэдийгээр 9 нь юникод дэмжиж ө,ү үсэг бичих , статусаа крилл үсгээр бичих боломжтой, дизайны хувьд илүү гоё болсон ч гэсэн хэрэглэхэд "муухай", бугтай юм шиг санагддаг. Удаан, гацаа ч юм шиг, ялангуяа вэб камерын тал дээр. Ямартай ч yahoo messenger-ийн хамгийн алдаагүй хувилбар нь 8.1.0.421 гэж үздэг юм билээ. Хэрэг болвол энд дарж татаж авч болно.

Чимх тус:

Нуугдагсдыг илрүүлэх:
http://ydetector.com/

Хэрэв блог хөтөлдөг бол блог дээрээ өөрийн хаягийг байрлуулахыг хүсвэл:

уг кодыг dashboard -- add gadget -> HTML... нэмэх хэрэгтэй.




Сүүлийн t-ийн утгууд



Цааш нь унших

Saturday, December 13, 2008

Gmail гар утас руу үнэгүй SMS явуулна



Gmail хэд хоногоос утасны дугаар луу үнэгүй мессэж явуулдаг болох гэнэ. Тэгэхийн тулд Gmail чат хэсэгт утасныхаа дугаарыг бичээд send sms-ийг дарах хэрэгтэй гэнэ. Харин танд Gmail-с мессэж ирсэн бол та зүгээр reply хийн хариу бичиж болно гэнэ шүү.

Хүлээж л сууя даа.
Цааш нь унших

Wednesday, December 10, 2008

Torrent гэж юу вэ?

This summary is not available. Please click here to view the post.
Цааш нь унших

Sunday, November 30, 2008

Эмээдээ Laptop авах уу Notebook авах уу?


Мэдээж 2-уулаа зөөврийн комьпютерүүд учир зарим хүмүүс "миний Notebook" "миний Laptop" гэх зэргээр дуртайгаараа дууддаг. Ялгаатай болоод хоёр өөр үг байж таараа.
Тэгвэл эдгээрийн ялгааг гаргах гээд үзэе.



Laptop
Нэрнээс нь эхэлэе л дээ. Ширээний комьпютерийг Desktop гэдэг. Desk - ширээ гэсэн утгатай, харин Lap - өвдөг гэсэн утгатай. За үүнээс - өвдгөн дээрээ тавиад хэрэглэж болдог гэсэн гаргалгааг гаргая.

Стандарт Laptop доорхи шинжүүдтэй

1. 14" - 17" (widescreen) TFT дэлгэцтэй.
2. Nvidia GeForce or ATI Radeon график системтэй.
3. Өөртөө DVD-ROM or DVD-RW агуулсан байдаг
4. Dektop гартай адил том бүх товчлуурууд багтсан гартай байдаг.
5. 3 цаг цэнэгээ барьдаг.
6. Нэмэлт hardware суулгаж болно.
7. Нэмэлт modem, network, Bluetooth and Wi-Fi боломжтой.
8. Өндөр чанарын дууны систем
9. Бага тог зарцуулдаг, өндөр хурдтай Intel Centrino загварын процессортой

Notebook
Харин стандарт Notebook доорхи шинжүүдтэй
Notebook - тэмдэглэлийн дэвтэр

1. Laptop-оос илүү хөнгхөн
2. 4 - 5 цэнэгээ баридаг
3. floppy drive суулгагдаагүй
4. Бага үзүүлэлттэй график системтэй
5. DVD, CD системгүй
6. 12" - 14" TFT дэлгэц
7. Илүү нимгэн
8. Нэмэлт modem ба сүлжээний холболттой
9. Хамгийн цөөн байх боломжоор нь гарны товлуурууд байрласан
10. Бага тог зарцуулж, Celeron/Centrino эсвэл Sempron загварын процессортой

Дээрхийг уншаад хараад байхад энэ хоёр их ялгаатай ч юм шиг. Notebook нь ийш тийшээ авч явахад илүү биед амар хөнгөн бөгөөд цэнэгээ сайн барьдаг, харин Laptop нь илүү өндөр үзүүлэлттэй, Desktop-ийг арай жижигрүүлээд үүрээд явж байх боломжийг олгосон байх жишээний. Одоо харин эмээдээ Laptop авах уу Notebook авах уу гээд эргэлзээд байх хэрэггүй байгаа биз? Гэхдээ сүүлийн үеийн технологийн дэвшлээр энэ хоёрын хоорондох ялгаа арилж байгаа. Илүү үзүүлэлт сайтай, илүү хөнгөн... Гарч ирсэн шинэ "эрлийз" загваруудыг юу гэж нэрлэх юм бол доо?

Laptop Notebook ялгаа

Цааш нь унших

Saturday, November 29, 2008

Монгол Хэл Бичиг

Хэл гэсэн чинь C, Java, HTML гээд л бичсэн байх гэж бодож байна уу. Юуны өмнө эдгээр хэлүүдийг түр хойш нь тавиад аялгуу сайхан монгол хэлнийхээ тухай оруулюу гэж бодлоо.

Дижитал ертөнцийн ачаар сүүлийн үед хэлний дайтай "хэл бичиг" суралцах шинжтэй.
Монгол бичгийг 5 ангилж болох юм. Үүнд :
  1. Крилл монгол бичиг
  2. Уйгаржин монгол бичиг
  3. Чатны бичиг
  4. Гар утасны message бичиг
  5. Блогийн бичиг


1. Крилл монгол бичиг

Түүх :
1941 оны 3 сарын 25-ний МАХ намын шийдвэрээр их эрдэмтэн Дамдинсүрэнгийн орос бичгийн крилл үсгүүдийг авч Ө, Ү үсэг нэмэн монголчуудад зааж эхэлсэн. Одоог хүртэл улсын албан ёсны бичиг байсаар байна.

Тархац:
Монгол улс

Хэрэглээ:
Монгол улсад 1942 оноос хойшхи ном, сонин, сэтгүүл, хаяг, монгол вэб хуудас гээд 99 % уг бичгээр бичигддэг.

Сурах:
Монгол хэл мэддэг монгол хүнд амархан. Монгол ярианы хэлтэй ойролцоо.

Сонирхолтой:
35 үсэгтэй ч Щ үсэг нь бараг хэрэглэгддэггүй. Анх зохиохдоо Ь үсгийг оруулаагүй байсан боловч оросууд дургүйцсэн учир Ь -ийг нэмж оруулжээ. Түүнээс болж хани, тани, мори гэх мэт үгсийг хань, тань, морь гэх болов.

Үсгийн гаж дуудлагууд нь:
Щ-иш чэ
Ь- дуудлагагүй (нэрлэхдээ зөөлний тэмдэг гэнэ)
Ъ- дуудлагагүй (нэрлэхдээ хатуугийн тэмдэг гэнэ)
Й- дуудлагагүй (хагас и (уул нь бүтэн юм байгаан))
Ы- дуудлагагүй (эр үгийн и (61 тэй төстэй учир жаран нэгийн и гэх нь элбэг))
Ф- дуудлагатай (ташаагаа тулсан хүн шиг учир ихэнхдээ ташаагаа тулсан пэ гэнэ)

Комьпютерээр бичих:
тохируулга
(windows)
Start->Control panel->Regional and Language options (classic menu)
Languages (tab) - Details...
Add - Mongolian (Cryllic) - OK OK OK

Шууд бичих вэб:
http://krilleer.blogspot.com/
http://krill.blog.banjig.net/

Keyboard -даралт
Аа-G Бб-D Вв-. Гг-U Дд-; Ее-- Ёё-C Жж-R Зз-P Ии-N Йй-A Кк-[ Лл-L Мм-B Нн-Y Оо-K Өө-F Пп-' Рр-J Сс-V Тт-M Уу-E Үү-O Фф-Q Хх-H Цц-W Чч-X Шш-I Щщ-= Ъъ-] Ыы-S Ьь-, Ээ-T Юю-/ Яя-Z




Фонтууд
Фонтууд

2. Уйгаржин монгол бичиг

Түүх:
Манай эриний IX-X зууны үеээс уйгур бичгийг авч 1206 онд төрийн албан ёсны бичиг болгож байсан.

Хэрэглээ:
Хятад улсын өвөрмонголд хамгийн их хэрэглэгддэг. Монгол улсад 1% хүрэхгүй хэрэглэгддэг.

Тархац:
Өвөр монгол ихэнхдээ, монголд маш цөөн

Сурах:
Монгол хэлтэй хүнд арай дөхөм. Гэхдээ ярианы хэлнээс маш өөр мөн мэддэг хүн, ном сурах бичиг ховор учир сурахад их хэцүү. Нэг үсгийг үгийн эхэнд, дунд, адагт гэж өөр өөрөөр бичих жишээтэй.

Сонирхолтой:
Босоогоор бичигддэгээрээ цорын ганц.

Комьпютерээр бичих:
тохируулга
(windows Vista)
Start->Control panel->Regional and Language options (classic menu)
Keyboard and Languages (tab) - Change keyboard ...
Add - Mongolian (Traditional Mongolian ,PRC) -Keyboad- Mongolian (Mongolian script) сонго - OK OK OK

openoffice
монгол бичгийн фонт татах

энэ хаягийг internet explorer-оор нээгээрэй
http://www.mongolbible.com/html/IMNT/index.html

3.
Чатны бичиг

Түүх:
Монголд интернет орж ирсэнээс хойш хөгжиж ирсэн. Чат гэдэг нь chat -яриа, хөөрөө гэсэн англи үгнээс гаралтай.

Хэрэглээ:
Электрон шуудан, чат, Instant messenger (yahoo, msn г.м) ашигладаг монгол хүн бүр хэрэглэнэ.

Тархац:
Интернет

Сурах:
Монгол хэл мэддэг, бичиг үсэг мэддэг хүнд маш амархан. Ерөнхийдөө крилл бичигтэй адилхан. Гэхдээ криллээр биш ихэнхдээ латин үсэг ашиглан бичдэг. Тогтсон дүрэм гэж байхгүй.

Сонирхолтой:
Нэг үгийг олон янзаар бичиж болно. Жишээ нь: "Өндөг" - Qndog, ondog, undug "Ваар"-vaar,waar


4. Гар утасны message бичиг

Түүх:
Монголд гар утас орж ирсэн цагаас хэрэглэгдэж ирсэн.

Хэрэглээ:
Гар утастай монгол хүн бүр хэрэглэнэ.

Тархац:
Кармаанд, цүнхэнд, атганд, аманд гээд хаа сайгүй...

Сурах:
Амархан. Онцлог нь цэвэр латин үсгээр бичнэ. Мөн ихэнхдээ 8 товчоор бүх үгнүүдийг илэрхийлнэ. Тогтсон дүрэм байхгүй. Чатны бичигтэй төстэй.

Сонирхолтой:
Энэ бичгээр бичихийн тулд тодорхой хэмжээний зардал гардаг тул товчилж бичих нь олон. Ихэнхдээ эгшигийг гээж бичнэ. Жишээ нь: sn bn u, so sa, 1j yvlj chdhu г.м


5. Блогийн бичиг

Түүх:
Хамгийн залуу бичгийн төрөл. Сүүлийн 3, 4 жилээс хөгжиж буй. Блог гэдэг нь weblog гэсэн англи үгнээс гаралтай.

Хэрэглээ:
Блог бичдэг зарим нэг хүмүүс.

Тархац:
Интернет

Сурах:
Өмнөх крилл, уйгар, чат, message бичгүүдийн алийг нь ч ашиглаж болно. Сурах шаардлагагүй. Санаанд буусан үгнүүдээ дүрэм бодолгүйгээр, ярианы аялагыг шууд галиглан бичнэ. Уншихдаа уншиж байна гэж бодолгүйгээр хүн ярьж байна гэж төсөөлөн уншвал арай дээр байж магадгүй.

Сонирхолтой: Нэг үгийг маш олон янзаар бичих мөн олон үгийг нийлүүлэн бичиж болно. Жишээ: хашаа,гашаа, кашаа, яахжийгэн,явжийснчн . Хөгжүүлэгчид нь харин хэн хэн билээ дээ алдартай хэдэн блогчид. Тэд чинь дүрмээ маш сайн мэддэг болоод тэгж бичдэг байхгүй юу. Мэдэхгүй мань мэт блог бичгийн хэлбэрээр бичээд явцгүй л дээ.


За миний мэддэг "монгол хэл" дууслаа . Өшөө илүү нэмчихмээр төрөл байна уу?

Өө тийм. Зарим нэг чатад миний мэддэгүй бичгийн хэлбэр байдаг юм байна лээ. Ихэнхдээ хараалаас бүрдсэн. Үүнийг сайн мэдэхгүй тул ингэсгээд цэглэе.

Миний хувьд энэ блогт крилл бичгээр бичих гэж хичээдэг л дээ. Мөн уйгаржин бичгийг сурахыг их эрмэлздэг. Монгол хэлний минь түвшин муу гэдэг нь блогт бичигдсэн бичлэгүүдээр харагдаж байгаа биз ээ. Ихэнхдээ орчуулга хийж оруулдаг болохоор орчин үеийн технологийн зарим нэг нэр томъёог монголоор мэдэхгүй мухардах үедээ шууд англиар (криллээр галиглалгүйгээр) нь биччихдэг. Энэ нь илүү ойлгомжтой амар байдаг болов уу. Гэхдээ аль болох үг болгоныг орчуулж гадаад үг бага оруулж байхыг хичээдэг.Орчуулаад оруулах гэхээр утга нь алдагдах юм уу, эсвэл хэтэрхий урт болчихоод онцгүй, эсвэл криллээр галиглаад биччихвэл өнөө танидаг үг маань хувцасаа сольсон юм шиг өөр харагдаад хэсэгхэн зуур танихгүй эргэлзэх тохиолдол байж болох юм. Жишээ нь: дибаг-dibug, бааг-bug-нисдэг амьтан-комьпютер программын алдаа .

Та нар энэтхэг хүмүүс хоорондоо ярилцаж байхыг сонсож үзсэн үү? Хэрэв англи хэл мэддэг бол ярианых нь 50% ойлгогдохоор байдаг. Энэтхэг кино үзвэл бараг ойлгоод л гараад ирдэг. Жишээ нь энэтхэгийн 2008 оны кинонуудынх нь нэрийг үзэе л дээ.
Agent Vinod (2008)
God Tussi Great Ho (2006)
Golmaal Returns (2008)
Kismet Konnection (2008)
Money Hai to Honey Hai (2008)
Saas bahu aur Sensex (2008)
Shilpa the Big Don (2008)
Singh Is Kinng (2008)
Thoda Pyaar Thoda Magic (2008)
Ugly Aur Pagli (2008)

You Me Aur Hum, U Me Aur Hum (2008) г. м.
Тэгвэл монгол нь
Аз жаргал the Bad boy
Дуу хуурын хувьд тоолоод хөл гар нийлүүлээд ч "хуруу дутах" тул орхие.
Харин монгол яриаг хэн нэгэн шар толгойт, хар арьст сонсоод битгий ойлгодог болчихоосой. Хэл хөгжих ёстой л доо. Гэхдээ ямар нэг хэл рүү уусаж биш, харь хэлний үгүүдийг өөрийн болгож "монголчилж" ирж хөгжвөл дээр юм болов уу. Яг л орос, хятад үгүүдийг "монголчилсон" шиг. Астаачр, бэрээтэк, автийрк, араажав, шийвгаа, бууз гээд л... Харин хятадад гадаад үг орж ирэхдээ эхлээд орчуулгын товчоонд нь орчуулагдаж, ханзлагдаад үгийг өөрийн хэл рүү хөрвүүлэгдсэний дараа албан ёсоор нийтэд түгээгддэг. Хэрэв хятад хүнээс Britney Spears гэж асуувал бараг л мэдэхгүй дээ. Хятадууд хаалттайдаа биш л дээ. Харин 布兰妮 (бу лан ни гэж унших уу?) гэвэл мэдэх байх. Үүн шиг монгол хэлний байгууллага байгуулагдаж, энэ үгийг монголоор ингэж орчуулж ингэж бичнээ гэж албан ёсоор зарладаг байвал зүгээр юм даа.

Олон орны хэл сураад сайн хэрэг. Харин монгол хэлээ бас зэрэг сурч явбал зүгээр байх. Монгол бичиг одоо сэргэнэ гэвэл бараг худлаа болсон. Хэдэн жилийн дараа "Монголчууд одоо энэ оросууд шиг кирилл үсгээр бичдэг байлаа. Өвөө нь ч багадаа маш сайн мэддэг байлаа. Харин миний өвөг эцэг босоо бичгээр бичдэг байсан гэнэлээ" гэвэл ач чинь тан руу нэлээн том харах биз.
"Хэл, хил, мал гуравтайгаа байгаа цагт хэн баян, Монгол баян" "Хэл, хил, мал гурваасаа хагацахын цагт хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй" хэмээн яруу найрагч Зундуйн Дорж хэлж байсан билээ. Эмгэнэлтэй нэг алхам ойртоод байх шиг байна даа.

Хэдэн буянтай залуус Openoffice монгол хэлээр гаргасаныг их олзуурхаж байгаа. Үүний ялдамд өөрийн мөн бүх хэрэглэгчдийнх нь өмнөөс баярлалаа гэж хэлэе. Цаашид иймэрхүү монгол хэлтэй олон төрлийн програм гараасай. Монгол хэлний хөгжилд,мэдээлэл технологийн хөгжилд маш хэрэгтэй байх болов уу. Миний нэг мөрөөдөл бол google.com/translate -д монгол хэл ороосой гэж мөрөөддөг. Мөрөөдөл минь хурдан биелээсэй !

Миний бичлэгээс үг үсэг, дүрэм, утга зүйн алдаа харсан бол хэлж байвал би баярлах болно шүү!


Цааш нь унших

Wednesday, November 26, 2008

Disable the send error report



Энэ тэнэг цонхыг санаж байна уу? Нэг программ жаахан гажигтвал гарч ирээд байдаг. Тэгвэл хэзээ ч гарч ирэхгүй болгочихоё л доо...Дагаад яваарай !

  1. Control Panel ороод
  2. Preformance and Maintenance дээр дар. (хэрэв classic view байвал switch to category view гэдэг дээр дарчих)
  3. System гэдэг дээр дар.
  4. Advanced tab руу ор.
  5. Error Reporting гэдэг товчийг харж байна уу. Тэгвэл наад дээрээ дарчих.
  6. Disable error reporting гэдгийг нь сонгоод.
  7. OK дар.

Цааш нь унших

Tuesday, November 25, 2008

Programmer Rap Battle Via Chat

Та хип хоп сонсдог уу? Программист (программ хөгжүүлэгч) хэрэв rapper байвал нэг иймэрхүү rhyme бичих юм шиг байна шүү ! Монголоор нь чадуул үзээд алдаарай. хэхэ


<djahandarie> we ain't here to do e-c-e
<djahandarie> we're here to do c-s-e on the w-e-b
<djahandarie> listen to me spit these rhymes
<djahandarie> while i program lines
<djahandarie> and commit web accessibility crimes
<djahandarie> word, son
<http402> You talk like your big on these I-Net kicks,
<http402> But your shit flows slower than a two-eighty-six.
<http402> I'm tracking down hosts and nmap scans,
<http402> While Code Igniter's got you wringing your hands.
<http402> Cut the crap rap,
<http402> Or I'll run ettercap,
<http402> Grab your AIM chat,
<http402> N' send a PC bitch-slap!
<http402> peace
<djahandarie> you're talkin bout down hosts and nmap scans
<djahandarie> while i got other plans
<djahandarie> you're at your new job, but you can't even do it right
<djahandarie> you just create a plight with your http rewrites
<djahandarie> i've been on the web since the age of three
<djahandarie> you just got on directly off the bus from mississippi
<djahandarie> respect yo' elders, bitch
<http402> You've been webbin' since three, but still ain't grown up,
<http402> Gotta update your config and send the brain a SIGHUP.
<http402> You say you're that old? No wonder you're slow!
<http402> You're knocking at the door while I run this show!
<http402> Elders my ass, you're shit's still in school,
<http402> Hunt and pecking at the keyboard like a spaghetti-damned fool,
<http402> Rim-riffing your hard drive like a tool,
<http402> Face it. I rule.
<djahandarie> i erase my harddrives with magnets (bitch)
<djahandarie> all you can do is troll on the fagnets
<djahandarie> and son, my brain's wrapped in a nohup
<djahandarie> it wont be hurt by the words you throwup
<djahandarie> dont mind me while i emerge my ownage
<djahandarie> while you're still over there apt-getting your porridge
<djahandarie> you say i'm still in school
<djahandarie> but the fact is that i know the rule
<djahandarie> cuz you need to go back to grade three
<djahandarie> and you better plea, that they take sucky graduates from c-s-e
<http402> Time to bend over and apply a patch,
<http402> Your brain's throwing static like a CD with a scratch.
<http402> Your connection got nuked and you've met your match.
<http402> You run a single process like a VAX with a batch.
<http402> I'd pass the torch to a real winner
<http402> But it'd just scorch a while-loop spinner
<http402> Caught in a loop that you cant escape,
<http402> I run clock cycles around your words and flows,
<http402> Cuz your rhyme is like a PS fan: it' blows,
<http402> Your water-cooled lyrics leak and it shows,
<http402> Take your ass back to alt.paid.for.windows.
<djahandarie> Good god, I can't even respond to that. :P
<djahandarie> You win haha
* http402 takes a bow


Цааш нь унших

Saturday, November 22, 2008

Комьпютерийн түүхэн дэх чухал өдрүүд (1950-1990)

Өмнөх нийтлэлд үүнээс өмнөх үеүүдийг дурдаж байсан билээ. Түүнээс хойш комьпютерийн хөгжилийн хурдатгал улам ихэссээр байгаа. Тэгвэл 1950-1990 онуудын хооронд хөгжил нь хэрхэн явагдаж байсан юм бол оо?

1954 он 12 сар: Casio "ширээн" тооны машин

14-А загвар хэдийгээр өвөг эцгүүдээ бодвол авсаархан хийгдсэн авч метр гаруй өргөн, хүнд 140кг гэхээр тийм жижиггүй байжээ. Илүү хөнгөн, хямд тооны машин гаргах гэсэн компаниудын өрсөлдөөнд тэрээр цэг тавьсан юм. Өмнөх тооцоолууруудыг бодвол механик биш электроник бүтэцтэй үсрэнгүй хөгжилтэй байв.



1956 оны 9 сарын 4: IBM 305 RAMAC

Анхны мэдээ хадгалагч hard drive 305 RAMAC-д суурилагджээ. 5-хан MB зайтай байсан ч гэсэн зурагт үзүүлсан шиг онгоцонд ачих гэж хөөрхөн л асуудал үүсгэдэг байж. Одоо харин бидний карманд хэдэн GB- зайтай зөөврийн флаш явдаг билээ?


305 RAMAC

1969 оны 10 сарын 29: Интернетийн эрин үе

Интернетийн зохиогч хэн бэ гэвэл хэн хамгийн анх комьпютеруудыг холбосон бэ гэдэг асуулт гарч ирэх байх. 1969 онд америкийн судлаачид цэргийн шинжилгээ судалгааны ангид 2 комьпютерийг телефон утасны шугамаар холбох гэж оролдож байж. Нэг нь Los Angeles, нөгөө нь Stanford Их сургууль Sanfrancisco. 2 дахь оролдлого ARPANET сүлжээ хэдэн сургуулиудын комьпютерийг холбох оролдлого гарч хийв. Анхны удаад систем ээ гэмтээж байжээ.


1971 оны 11, 12 сар: Анхны е-майл илгээгдэв

Интернэт шиг, комьпютерийн түүхэн дэх зохиогч, анхдагчийн тухай эргэлзээтэй түүхтэй нь электрон шуудан. Энэ нь електрон шуудан гэж яг юу вэ? гэдгээс хамааралтай байх л даа. Америкийн программист Ray Tomlinson 1971 оны сүүлээр 2 комьпютерийн хооронд захиа илгээж байж. Харамсалтай нь тэрээр яг хэдэнд гэдгээ мартаж орхиж. Яг ямар утгатай захиа байсныг нь ч хүртэл санадаггүй байна. 90-д оны дундуур электрон шуудангийн гайхамшигийг мэдэрсэн хүмүүс анхны шуудан хэзээ, ямар утгатай байсан юм бол хэмээн сонирхож эхлэв. Олон жилийн дараа яг үнэндээ бол ингэж асуухыг нь ч мэдээгүй байсан Ray Tomlinso "хэрэгт дурлагчидад " хэлэхдээ: ...Хэрвээ чамаас нэг сэтгүүлч 1971 оны орой оройн хоолондоо юу идсэн бэ гэж асуувал та хариулж чадах уу? Би лав чадахгүй...
гэжээ.

1977 оны 4 сарын 16: Apple II гэрийн комьпютерийн үеийг эхлүүлэв




Steve Jobs, Steve Wozniak уг нь жилийн өмнө анхны комьпютер ээ угсарч байж. Гэвч гараар угсарсан комьпютерийг маш цөөн тооны хүн худалдаж авчээ. Харин түүний залгамжлагч нь гадаргуу нь хуванцар, keyboard-той, нэмэлт оролтуудтай болсон нь Apple-ийг комьпютерийн урсгал руу оруулав. Тухайн үеийн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан VisiCalc программ нь зөвхөн Apple II -д суулгагддаг байж. 80-д онд нэлээд их өөрчлөлт хийгдсэн Apple комьпютер 5 сая зарагдсан гэсэн баримт бий.

1980 оны 5 сарын 22: Pac-Man мэндлэв

Дэлхийн хамгийн алдартай тоглоомыг японы Namco Bandai компани Puck-Man нэрээр бүтээж байжээ. Puck' гэдэг үг нь өсвөр насныханд хэт балмад үг мэт байсан учир дуудлага нь адилхан байхаар Pac-Man болгожээ. Америкд маш ихээр тархаж бараг бүх комьпютеруудад байдаг байв. Тоглоомын зохиогч Tori Iwatani хэлэхдээ: ...Нэг удаа өлсөөд цайны газар суугаад бүтэн пизза идэх гэж байгаад энэ санааг олсон... гэв.


1981 оны 4 сарын 3: Анхны зөөврийн комьпютер

Цүнх шиг харагддаг, 10 кг жинтэй, 5-хан инч дэлгэцтэй байв. Гэхдээ яах вэ Osborne 1 хэлэх юмтай. Анхын зөөврийн комьпютер. Тухайн үед комьпютерийг ингээд бариад явж байна гэж хэн төсөөлөхөв дээ. Яах аргагүй дэвшил байв.


зүүн гар талаас Osborne 1 комьпютер

1981 оны 8 сарын 12: IBM “PC” гаргав

IBM гэрийн комьпютер, комьпютерийн зах зээлд шинэ нээлт биш байсан. Гэхдээ хэдий тийм боловч комьпютерийн эхэн үеийн томоохон төлөөлөгч болж түүний нэр үг салбар луу хэлтийжээ. Түүгээрч зогсохгүй IBM PC хаалттай бус системтэй байв. Энэ нь нэмэлтүүдийг суулгах, илүү сайжруулах боломжийг олгодог байж. Гэхдээ гол төлөв нээлттэй систем бүхий PC нь үйлдвэрээс угсрагдсан PC -г бодвол илүү хямд "босдог" байсан нь өрсөлдөгчидөд нь ашигтай тусах нь мэдээж. Гэхдээ шинэ бүтээгдэхүүнүүд IBM PC-д зориулагдаж үйлдвэрлэгддэг байж. IBM -ийн бас нэг давуу тал нь өөр компанитай хамтарч ажилласанд байв. Intel-с процессорыг авч, West Coast-ийн программ хангамжийн жижиг компани болох Microsoft-оос үйлдлийн системээ авав.

1981 оны 3 сарын 3: BBC Microcomputer
Англиас өөр оронд танил биш уг комьпютер нь 80-д оны Британи хүүхдүүдийн анхны комьпютерийн боловсролд их үүрэг гүйцэтгэжээ. BBC нь Acorn-ний цувралуудын нэг хамгийн сайн загвар нь. Хямдхан, бөх бат гээд тухайн үедээ дэвшилт байв. BBC 12,000 борлуулах төлөвлөгөөтэй үйлдвэрээс гарсан 1,2 сая хол борлуулагдаж чаджээ.

1984 оны 1 сарын 24: Apple Mac graphical user interface (GUI)

Apple GUI-ийн анхны зохиогч нь биш. Түүнээс өмнө Xerox гаргаж байж. Гэвч Macintosh-р GUI-г хэрэглэчидэд таниулжээ. Mac хулганатай болж комьпютертэй харицахад илүү дөхөм болгов. Apple -тэй адил систем Lisa гэж байсан боловч хэт үнэтэй мөн, удаан байсан учир өрсөлдөж чадсангүй. Mac тухайн үед монопол байсан IBM-с эрс ялгаатай байсан нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж байв.


1984 оны Apple Macintosh худалдаа


Цааш нь унших

Friday, November 21, 2008

Комьпютерийн түүхэн дэх чухал өдрүүд (1800-1950)

Тооцоолуур, комьпютер хөгжиж ирсэнээсээ хойш түүний тухай олон сонирхолтой мэдээ баримтууд байдаг. Жишээ нь :

- E-Mail-ийн зохиогч хэзээ ажиллуулсанаа санадаггүй.
- Pac Man Puck Man гэдэг пиззанаас санаа авч зохиогдож, нэрийг нь хүчээр сольтлоо Puck Man нэрээрээ байсан.
- Анхны Hard Drive 5mb багатаамжтай, зөвхөн ачааны машинаар л зөөж болохоор хэмжээтэй байсан.
- 1980 онд 3500 поундаар процессор худалдаж авч болохыг Times мэдээлж гайхшруулж байсан.
- Deep Blue шатрын мастер Garry Kasparov-г хожиж байсан.
г.м

Тэгвэл эдгээрээс чухал гэсэн өдрүүдийг дурдвал.



1834 оны 12 сарын 23: Charles Babbage аналитик хөдөлгүүрийг зарлав

1821 онд Babbage хүнээс арай илүү хурдан, нарийн математик тооцох хөдөлгүүр зохиож болно хэмээн итгэж ажлаа эхэлжээ. 1834 онд түүний бүтээл дууссан ч өшөө илүү олон үйлдэл хийдэг машин зохиох санааг олжээ. Лондонгийн шинжлэх ухааны музейд дурдсанаар:
Аналитик хөдөлгүүрийн дизайн нь одоогийн комьпютерийн бараг бүх логик үндэс нь болдог. Хөдөлгүүр нь цоолон бичигчид тулгуурлан зохиогдсон. Тоог "түр хадгалж" цааш өөр хэсэг рүү дамжуулах мэтээр арфиметик үйлдэл хийгдэхээр байжээ.

Тэрээр насан эцэслэлтлээ (1871) хөдөлгүүрээ хөгжүүлж байсан боловч "Victorian engineering" -с болж хязгаарлагдав.

1925 оны 10 сарын 22: Транзистор зохиогчийн эрхээ авав

Julius Edgar Lilienfeld практикт өөрийн бүтээлийг ашигладгүй байсан боловч, түүний өөрийн нэр дээр зохиогчийн эрх авсан төхөөрөмж нь өдөөгийн сая сая транзисторын "өвөг эцэг" нь байжээ. Транзисторын хөгжил нь хэдий удаан байсан болов ч 1950 онд комьпютерийн эхэн үеийн загварт вакуум хоолойгоор солигдон оржээ.

1939 оны 1 сарын 1: Hewlett-Packard Silicon Valley­' -г "үүсгэв"

Stanford-н Bill Hewlett, Dave Packard хоёр найзууд 30-д оны сүүлээр шинэ бизнес эхэлцгээжээ. 1938 онд нэгэн жижигхэн байранд (367 Addison Avenue, Palo Alto ард нь) тэд дуу чимээ шалгагч хэлбэлзэл үүсгэгч² бүтээв. Ингээд л энэ хоёр залуу Silicon Valley-н зохиогчид болчихлоо гэдэг нь үнэмшилгүй санагдаж байна уу. Гэвч хэлбэлзэл үүсгэч хожим тэдэнд аз авчирч. 1939 оноос хойш тэдний компани хурдацтай хүчирхэгжин, шинэ шинэ бүтээгдэхүүн гарган, зөв манажементтэй явсаар Hewlett Packard одоо дэлхийн хамгийн том комьпютер үйлдвэрлэгч болоод байна.

' Silicon Valley - San Francisco тохой АНУ. Комьпютерийн чипүүд цилконоор хийгддэг учир ийн нэрийджээ.
² Oscillator


1943 оны 11 сарын 25: Colosus ирэв

Alan Turing универсал тооцоолуур бүтээх төлөвлөгөөндөө St Paul-ийн дуганаас том, хэзээ ч хийгдэхгүй хэмээн хэлж байжээ. Дэдлхийн II дайны үед Британууд Германы кодыг тайлах ажлыг түүнд даалгасанаар энэ төсөл хэрэгжих боломж олгосон гэдэг. Эхэн үедээ харьцангуй болхи машин Германы Энигма кодыг тайлахаар хэрэглэгдэж, хосолсон цифрийн түлхүүр германчуудын бодож байснаас хурдан тайлагдаж байв. Гэвч 1943 онд Mark I Colossus мэндэлсэнээс хойш илүү хурдан болж ирэв. Мэдээллийн технологид чухал хувь нэмэр болсон машин байлдааны зориулалтаар ашиглагдснаар дэлхийн II дайныг 2 жилээр богиногосон юм. Дайны хар жилүүдэд яаралтай гарч ирсэн Colosus түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Babbage-ийн автомат тооцоолуур хийх оролдлогыг төгс гүйцэлдүүлсэн Turing-ийн машин илүү автомат, програмчлагдаж хурдан ажиллаж байв. Нийт 10 ширхэг бүтээгдсэн боловч Churchill-ийн захиалгаар бүгд устгагдаж, зөвхөн схем зураг нь л Bletchley Park-д хамгаалагдан үлджээ.

1946 оны 2 сарын 14: ENIAC мэндлэв

Eniac

ENIAC, буюу Electronic Numerical Integrator and Computer нь мөн л дэлхийн II дайнд яаралтай зохиогдож байж. 1943 онд John Mauchly, J Prosper Eckert хоёр АНУ-ын армид зориулагдан зохиогджээ. Хэт том хэмжээтэй 18,000 вакуум лампаас бүтэж Colosus (1,500 ламп) -тай харьцуулахад илүү уян хатан чанартай, илүү хүчирхэг машин байж. Цаг уурыг урьдчилан таахад туслах, атомын энергийн тооцоо хийх, космо туяа судлах, дурын тоо авах гэх өшөө олон шинжлэх ухааны тооцоонд ашигладаж байв. ENIAC хамгийн анхны комьпютер хэмээн тооцогддог. 1955 оны сүүл, унтрах хүртэлээ хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хурдацтай тооцоонуудыг хийж байжээ.

үргэлжлэл бий...


Цааш нь унших

Monday, November 17, 2008

Ирээдүйд гарах Laptop-ууд

Технологийн хөгжил хөл нийлүүлэн алхахад бэрх хурдаар хурдацтай хөгжиж байгаа билээ. Өнөөдөр V.1 хувилбарыг худалдаж аваад хайрцагнаас нь задалж суухад V.2 гарлаа гэсэн сурталчилгаа цацагдана. Айн V.2 оо гэж амжаагүй байхад үгүй ээ V.3 гэж хэлэхэд хилсдэхгүй байгаа. Өмнө нь 80-д оны комьпютерийн сурталчилгаануудын тухай цухас дурдаж байсан билээ. Харин ирээдүйд ямаршуу laptop-ууд биднийг хүлээж байгаа юм бол оо?

1. Canova Dual Screen Laptop

Canova 2 талдаа дэлгэцтэй Laptop. Мэдээж хэрэглэхэд маш хялбархан, дэлгэцэн дээр нь дардаг (touch screen), сонин уншиж байгаа юм шиг л сууж байхад ойрхон цаг иржээ.

2. Vaio Zoom

Vaio Zoom notebook шилэн дэлгэцтэй, унтрахаараа keyboard нь харагдахаа больж асаалттай үедээ дэлгэцний цаанаас нэвт харагддаг, touch screen гээд л...Гайхалтай.

3. DesCom

DesCom үндсэндээ бол ширээ рүүгээ сууж өгдөг, desktop ч болдог laptop болдог 2-дмол чанартай.

4. MacTab

MacTab -ийн keyboard нь тусдаа салдаг.

5. LG Ecological Laptop

LG Ecological laptop organic light-emitting diode (OLED) технологийг ашигласан дэлгэцтэй, fuel cell тэжээлтэй.

6. Compenion Laptop

Compenion гүйдэг гартай, OLED дэлгэцтэй.

7. Samsung Amoled

AMOLED

8. Traveller

Traveller laptop гадна талдаа GPS дэлгэцтэй, зураг дарчихаад хаана авахуулсанаа тэмдэглээд авчихаж болох боломж бүрдүүлжээ.

9. Canvas Laptop

Canvas

10. Macbook 0801

Macbook 0801 Macbook Air дараагийнх нь.


Цааш нь унших

Saturday, November 15, 2008

DVD кино бичэе л дээ

Хэд хоногийн өмнө хүн асуугаад байсан. Татаж авсан киногоо яаж DVD дээр хадмал орчуулгатай (subtitle) нь бичээд DVD Player -ээр үзэх вэ? Тэгвэл эдгээрийг туршаад үзээрэй!

DVD Flick

Хамгийн гоё нь үнэгүй. Open source. DVD кино бичихэд зориулагдсан бүхий л хэрэгцээг хангаж чадахаар.






Free DVD Creator

Бас дээрхитэй адилхан үнэгүй. Хэрэглэхэд амар. DVD кино бичихэд зориулагдсан бүхий л хэрэгцээг хангаж чадахаар.



Цааш нь унших

Нэрээ буруу сонгосон тоглоомууд












Цааш нь унших

Friday, November 14, 2008

Star Wars 1

Мэдээж энэ бол кино. 70 80-д онд шуугиулж байсан. Харин та үзэж амжсан уу? Үзмээр байна уу? Тэгвэл заавал DVD нь худалдаж авах эсвэл татаж авах шаардлагагүйгээр уг киног үзэх боломжийг танд олгоё. Үүний тулд заавал комьпютер, интернет хоёртой байх шаарлагатай шүү !

  1. Энэ замыг дагаад яваарай ! Start -> Run гарч ирсэн цонхонд cmd гэж бичээд ok дар.
  2. Жижиг хар цонх гарч ирэнгүүт нь telnet гэж бичээд enter дар.
  3. Одоо та Microsoft Telnet Client-д холбогдлоо. Одоо o гэж бичээд enter дар.
  4. За одоо хамгийн хэцүү хэсэг нь towel.blinkenlights.nl гэж бичээд enter дар. Одоо хэдэн бичиг гарч дуустал нь жаахан хүлээчих. Enjoy with your film!
Харин үзсэн бол сэтгэгдэл ээ үлдээгээрэй !



Цааш нь унших

BIOS нууц үгээ мартсан уу?

Хэзээ нэгэн цагт танд тохиолдож болох л асуудлын нэг. BIOS нууц үгээ мартах, эсвэл BIOS нууц үгтэй комьпютерийг асаах гэх мэт. Тэгвэл уг асуудлыг шийдэх амархан арга зааж өгөе.

Desktop

1. Комьпютер ээ унтараа. Тогноос нь бүрэн салгасан эсэхийг нягтлаарай.
2. Комьпютерийнхээ процессорыг онгойлго.
3. CMOS баттерейг ол.



4. Маш болгоомжтой уг баттерейг аваад 2 ба түүнээс дээш минут хүлээх хэрэгтэй.
5. Буцаагаад баттерейг хий.


6. Комьпютерээ асаахад CMOS configuration could not be found гэдэг ч юм уу анхааруулга гарч болно. Restore default хийгээрэй.

7. За одоо та BIOS password хийлгүйгээр комьпютер аа асааж чадахаар боллоо. Ахиад нууц үг хийсэн ч болно. Таны дур !


Laptop

Лаптопын хувьд маш эмзэг тул та өөрөө оролдох гэсний хэрэггүй л болов уу. Илүү мэргэжилийн хүн хийсэн нь дээр гэж зөвлөх байна.
  1. Win98SE bootable CD үүсгэ. (MS-DOS дээр boot болох юу ч байсан яахав)
  2. A:\> энийг гарч ирэнгүүт нь debug гэж бичээд enter.
  3. Одоо зөвхөн ийм л юм харагдах байх "-".
  4. o 70 2E гэж бичээд enter. (хоорондоо зайтай (space))
  5. o 71 ff гэж бичээд enter. (хоорондоо зайтай (space))
  6. q гэж бичээд enter . (хоорондоо зайтай (space))
  7. За энд хамгийн түгээмэл mfg backdoor passwords-ууд байна:
    • AWARD BIOS
      • AWARD SW, AWARD_SW, Award SW, AWARD PW, _award, awkward, J64, j256, j262, j332, j322, 01322222, 589589, 589721, 595595, 598598, HLT, SER, SKY_FOX, aLLy, aLLY, Condo, CONCAT, TTPTHA, aPAf, HLT, KDD, ZBAAACA, ZAAADA, ZJAAADC, djonet,
    • AMI BIOS
      • AMI, A.M.I., AMI SW, AMI_SW, BIOS, PASSWORD, HEWITT RAND, Oder
  8. Бусад төрлийн нууц үгнүүд (AMI/AWARD or other BIOSes) - LKWPETER, lkwpeter, BIOSTAR, biostar, BIOSSTAR, biosstar, ALFAROME, Syxz, Wodj gvs

Цааш нь унших

imeem -с хэрхэн дуу татах вэ?

Энэхүү сайтнаас дуу татаж авч болохгүй зарим нэг хүний уурыг бардаг юм шиг байна лээ. За олон юм ярилгүй нэг амархан арга хэлэе !

1. Эхлээд энэхүү жижгхээн (540kb) программийг татаж аваад суулга .

Install Zilla
How to Download IMEEM™ Free step 1





2. IMEEM™ руугаа ороод дуугаа тоглуул. Саяын татаж авсан Zilla программ шууд татаж авахад бэлдэж өгнө.

How to Download IMEEM™ Free step 2

Анхаар ! Татаж авах явцдаа вэб броузер ээ хаалгүй дуугаа тоглуулж байх хэрэгтэй!

How to Download IMEEM™ Free step 3

How to Download IMEEM™ Free step 4

Цааш нь унших

Wednesday, November 12, 2008

Gmail, Video, Voice, Cool...


Та Gmail чатыг ашигладаг уу? Хэрэв тийм бол одоо дүрсээ хараад, дуу хоолойгоо ч сонсоод чаталж болохоор боллоо. Тэгэхийн тулд бяцхан нэмэлтийг татаж суулгах хэрэгтэй. Ийшээ http://mail.google.com/videochat ороод татаж аваад суулгаад интернэт хөтчөө рестарт хийчих.
Хэрэв video жижигхэн санагдаж байвал pop-out дээр дарж томруулж харсан ч болно. Одоо чатлахад юу дутуу байна?



Цааш нь унших

Комьпютер ба эрүүл мэнд

Америк гэр бүлийн 60-аас илүү хувь нь өөрийн гэсэн комьпютертэй, 80 -аас илүү хувь нь ямар нэгэн байдлаар комьпютертэй холбоотой ажил эрхэлдэг. Харин монголчуудын хувьд харьцангуй цөөн хувь байж болох ч тийм ч бага тоо биш байх болов уу. Энэ нь нээх гайхаад байх зүйл биш авч комьпютерийг буруу хэрэглэх, хэтрүүлж хэрэглэх зэргээс болоод жилээс жилд ил далд өвчин хуучтай болж байгаа нь харамсалтай. Зарим хүн яагаад байгаагаа ч ойлгохгүй, мэдэхгүй байдаг л даа. Тэгвэл хэрэв та комьпютерийн ард олон цагаар (2-с дээш цаг) суудаг бол доорхи шинж тэмдэгүүд илэрдэг үү?


  • Тамирдах Ядрах
  • Тэвчээргүй болох
  • Мэдрэл алдах
  • Нэг л хүнд мэдрэмж төрөх
  • Тав тухгүй байх
  • Алгаа дэлгэж, атгахад мэдэгдэхүйц хэцүү санагдах
  • Хөшүүн байх
  • Гар хуруугаа ашиглахад бэрх байх (ном, сэтгүүлийн хуудас эргүүлэх, гоожуур онгойлгох, аяга барих...)
  • Ямар нэгэн юм барьж явах, автобус хүлээх зэрэгт залхуу хүрэх
  • Гараа дэрлээд нам унтах
  • Өглөө сэрэхдээ бугуйны өвчин, эсвэл мэдрэлгүй болсон гартай сэрэх
  • Зүг чигээ алдах
  • Хүйтэн гар
  • Байж байгаал өөрийнхөө энд тэнд нухах
  • Хувцас товчилох , ээмэг, зүүлт зүүхэд хэцүү санагдах
  • Чичрэх
  • Сонирхдог байсан зүйлээсээ таашаал авахаа болих (спорт)
  • Өвчлөмтгий болох
Мэдээж хэрэг эдгээр шинж тэмдэгүүд танд байдаг бол тийм ч сайхан санагдахгүй л байгаа биз дээ. Тэгээд цааш нь дурдах юм бол тахир нуруу, хавтан өгзөг гээд бүр авах юмгүй болох байх. (хэхэ)
Таны ажил комьпютергүйгээр урагшаа явдаггүй байж болно л доо. Тэгвэл эдгээрээс тодорхой хэмжээгээр сэргийлэх талаар үзэе л дээ.

Бүгд хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой

Мэдээж байнга хэрэглэдэг зүйлүүд чинь танаас хол, түүнийгээ хайгаад эргүүтээд байхааргүй, кофе татаж унагаад уураа бариад байхааргүй ойрхон байвал зүгээр.
Нөгөө жоохон байхад сурагч хүүхэд ингэж суувал зохистой гээд л номхон суулгадаг байсан даа. Өө тэр чинь л одоо хэрэг болох гээд байсан юм байна. (зураг 1)


Харагдахгүй бол зурган дээр дарж томруулж харна уу

Цааш нь унших

Sunday, November 9, 2008

Хэрхэн online movie, music татах вэ?

Зарим нэг сайтнаас дуу, видеог зөвхөн сонсож, үзэж болоод татаж авах гэхээр download button нь олдохгүй, бүр байдагчгүй байх нь олонтаа. Жишээ нь: Youtube гэх мэтийн бүх төрлийн online video сайтууд, монголоос Xopoмын дуунууд гэх мэт...
Янз янзын нэмэлт downloader-ууд суулгаж яршиг төвөг удалгүйгээр хэрхэн татах вэ гэдгийг доор дурдсугай.

1. Internet Explorer-той байх. (Firefox, Opera, Chrome биш)
2. Уг замаар яв! Start -> (Setting) Control Panel -> (Switch to classic view) Folder Options дээр дарж гарч ирсэн цонхны View tab
3. Show hidden files and folder гэдгийг сонго
Hide protected operating system files (Recommended) гэдгийг болиул (зураг 1)

зураг 1

4. Start -> Run (windows+R) бич: %temp% OK (зураг 2) дараад гарч ирсэн folder дээр <--BackSpace дар 5. Temprorary Internet Files (зураг 3) дотроос хайж олоод өөрийнхөө хүссэн газар аа copy-дчих. Хайх талаар бяцхан зөвлөгөө хэлэхэд Tempororary Internet Files дотроо хулганыхаа баруун товчийг дараад View -> Details, ахиад баруун товчийг дарж Arrange Icons By -> Size дар. Ихэнхдээ таны хайж байсан дуу, бичлэг хамгийн том байх ёстой.

зураг 2


зураг 3


Харин одоо нэгэнт Temporary Internet Files дотроосоо файлаа олоод авчихсан бол 2-р үйлдлийг давтан хийж Restore Default гэдгийг нь дараад OK...

Цааш нь унших