Friday, November 21, 2008

Комьпютерийн түүхэн дэх чухал өдрүүд (1800-1950)

Тооцоолуур, комьпютер хөгжиж ирсэнээсээ хойш түүний тухай олон сонирхолтой мэдээ баримтууд байдаг. Жишээ нь :

- E-Mail-ийн зохиогч хэзээ ажиллуулсанаа санадаггүй.
- Pac Man Puck Man гэдэг пиззанаас санаа авч зохиогдож, нэрийг нь хүчээр сольтлоо Puck Man нэрээрээ байсан.
- Анхны Hard Drive 5mb багатаамжтай, зөвхөн ачааны машинаар л зөөж болохоор хэмжээтэй байсан.
- 1980 онд 3500 поундаар процессор худалдаж авч болохыг Times мэдээлж гайхшруулж байсан.
- Deep Blue шатрын мастер Garry Kasparov-г хожиж байсан.
г.м

Тэгвэл эдгээрээс чухал гэсэн өдрүүдийг дурдвал.



1834 оны 12 сарын 23: Charles Babbage аналитик хөдөлгүүрийг зарлав

1821 онд Babbage хүнээс арай илүү хурдан, нарийн математик тооцох хөдөлгүүр зохиож болно хэмээн итгэж ажлаа эхэлжээ. 1834 онд түүний бүтээл дууссан ч өшөө илүү олон үйлдэл хийдэг машин зохиох санааг олжээ. Лондонгийн шинжлэх ухааны музейд дурдсанаар:
Аналитик хөдөлгүүрийн дизайн нь одоогийн комьпютерийн бараг бүх логик үндэс нь болдог. Хөдөлгүүр нь цоолон бичигчид тулгуурлан зохиогдсон. Тоог "түр хадгалж" цааш өөр хэсэг рүү дамжуулах мэтээр арфиметик үйлдэл хийгдэхээр байжээ.

Тэрээр насан эцэслэлтлээ (1871) хөдөлгүүрээ хөгжүүлж байсан боловч "Victorian engineering" -с болж хязгаарлагдав.

1925 оны 10 сарын 22: Транзистор зохиогчийн эрхээ авав

Julius Edgar Lilienfeld практикт өөрийн бүтээлийг ашигладгүй байсан боловч, түүний өөрийн нэр дээр зохиогчийн эрх авсан төхөөрөмж нь өдөөгийн сая сая транзисторын "өвөг эцэг" нь байжээ. Транзисторын хөгжил нь хэдий удаан байсан болов ч 1950 онд комьпютерийн эхэн үеийн загварт вакуум хоолойгоор солигдон оржээ.

1939 оны 1 сарын 1: Hewlett-Packard Silicon Valley­' -г "үүсгэв"

Stanford-н Bill Hewlett, Dave Packard хоёр найзууд 30-д оны сүүлээр шинэ бизнес эхэлцгээжээ. 1938 онд нэгэн жижигхэн байранд (367 Addison Avenue, Palo Alto ард нь) тэд дуу чимээ шалгагч хэлбэлзэл үүсгэгч² бүтээв. Ингээд л энэ хоёр залуу Silicon Valley-н зохиогчид болчихлоо гэдэг нь үнэмшилгүй санагдаж байна уу. Гэвч хэлбэлзэл үүсгэч хожим тэдэнд аз авчирч. 1939 оноос хойш тэдний компани хурдацтай хүчирхэгжин, шинэ шинэ бүтээгдэхүүн гарган, зөв манажементтэй явсаар Hewlett Packard одоо дэлхийн хамгийн том комьпютер үйлдвэрлэгч болоод байна.

' Silicon Valley - San Francisco тохой АНУ. Комьпютерийн чипүүд цилконоор хийгддэг учир ийн нэрийджээ.
² Oscillator


1943 оны 11 сарын 25: Colosus ирэв

Alan Turing универсал тооцоолуур бүтээх төлөвлөгөөндөө St Paul-ийн дуганаас том, хэзээ ч хийгдэхгүй хэмээн хэлж байжээ. Дэдлхийн II дайны үед Британууд Германы кодыг тайлах ажлыг түүнд даалгасанаар энэ төсөл хэрэгжих боломж олгосон гэдэг. Эхэн үедээ харьцангуй болхи машин Германы Энигма кодыг тайлахаар хэрэглэгдэж, хосолсон цифрийн түлхүүр германчуудын бодож байснаас хурдан тайлагдаж байв. Гэвч 1943 онд Mark I Colossus мэндэлсэнээс хойш илүү хурдан болж ирэв. Мэдээллийн технологид чухал хувь нэмэр болсон машин байлдааны зориулалтаар ашиглагдснаар дэлхийн II дайныг 2 жилээр богиногосон юм. Дайны хар жилүүдэд яаралтай гарч ирсэн Colosus түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Babbage-ийн автомат тооцоолуур хийх оролдлогыг төгс гүйцэлдүүлсэн Turing-ийн машин илүү автомат, програмчлагдаж хурдан ажиллаж байв. Нийт 10 ширхэг бүтээгдсэн боловч Churchill-ийн захиалгаар бүгд устгагдаж, зөвхөн схем зураг нь л Bletchley Park-д хамгаалагдан үлджээ.

1946 оны 2 сарын 14: ENIAC мэндлэв

Eniac

ENIAC, буюу Electronic Numerical Integrator and Computer нь мөн л дэлхийн II дайнд яаралтай зохиогдож байж. 1943 онд John Mauchly, J Prosper Eckert хоёр АНУ-ын армид зориулагдан зохиогджээ. Хэт том хэмжээтэй 18,000 вакуум лампаас бүтэж Colosus (1,500 ламп) -тай харьцуулахад илүү уян хатан чанартай, илүү хүчирхэг машин байж. Цаг уурыг урьдчилан таахад туслах, атомын энергийн тооцоо хийх, космо туяа судлах, дурын тоо авах гэх өшөө олон шинжлэх ухааны тооцоонд ашигладаж байв. ENIAC хамгийн анхны комьпютер хэмээн тооцогддог. 1955 оны сүүл, унтрах хүртэлээ хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хурдацтай тооцоонуудыг хийж байжээ.

үргэлжлэл бий...

2 comments:

  1. Юм хөгжих ч сайхан шүү

    ReplyDelete
  2. хөгжөөгүй байсан бол бүр ч сайхан байх байсан байж магадгүй! хэхэ

    ReplyDelete

Сэтгэгдэл бичиж буй таньд баярлалаа.