Saturday, November 22, 2008

Комьпютерийн түүхэн дэх чухал өдрүүд (1950-1990)

Өмнөх нийтлэлд үүнээс өмнөх үеүүдийг дурдаж байсан билээ. Түүнээс хойш комьпютерийн хөгжилийн хурдатгал улам ихэссээр байгаа. Тэгвэл 1950-1990 онуудын хооронд хөгжил нь хэрхэн явагдаж байсан юм бол оо?

1954 он 12 сар: Casio "ширээн" тооны машин

14-А загвар хэдийгээр өвөг эцгүүдээ бодвол авсаархан хийгдсэн авч метр гаруй өргөн, хүнд 140кг гэхээр тийм жижиггүй байжээ. Илүү хөнгөн, хямд тооны машин гаргах гэсэн компаниудын өрсөлдөөнд тэрээр цэг тавьсан юм. Өмнөх тооцоолууруудыг бодвол механик биш электроник бүтэцтэй үсрэнгүй хөгжилтэй байв.



1956 оны 9 сарын 4: IBM 305 RAMAC

Анхны мэдээ хадгалагч hard drive 305 RAMAC-д суурилагджээ. 5-хан MB зайтай байсан ч гэсэн зурагт үзүүлсан шиг онгоцонд ачих гэж хөөрхөн л асуудал үүсгэдэг байж. Одоо харин бидний карманд хэдэн GB- зайтай зөөврийн флаш явдаг билээ?


305 RAMAC

1969 оны 10 сарын 29: Интернетийн эрин үе

Интернетийн зохиогч хэн бэ гэвэл хэн хамгийн анх комьпютеруудыг холбосон бэ гэдэг асуулт гарч ирэх байх. 1969 онд америкийн судлаачид цэргийн шинжилгээ судалгааны ангид 2 комьпютерийг телефон утасны шугамаар холбох гэж оролдож байж. Нэг нь Los Angeles, нөгөө нь Stanford Их сургууль Sanfrancisco. 2 дахь оролдлого ARPANET сүлжээ хэдэн сургуулиудын комьпютерийг холбох оролдлого гарч хийв. Анхны удаад систем ээ гэмтээж байжээ.


1971 оны 11, 12 сар: Анхны е-майл илгээгдэв

Интернэт шиг, комьпютерийн түүхэн дэх зохиогч, анхдагчийн тухай эргэлзээтэй түүхтэй нь электрон шуудан. Энэ нь електрон шуудан гэж яг юу вэ? гэдгээс хамааралтай байх л даа. Америкийн программист Ray Tomlinson 1971 оны сүүлээр 2 комьпютерийн хооронд захиа илгээж байж. Харамсалтай нь тэрээр яг хэдэнд гэдгээ мартаж орхиж. Яг ямар утгатай захиа байсныг нь ч хүртэл санадаггүй байна. 90-д оны дундуур электрон шуудангийн гайхамшигийг мэдэрсэн хүмүүс анхны шуудан хэзээ, ямар утгатай байсан юм бол хэмээн сонирхож эхлэв. Олон жилийн дараа яг үнэндээ бол ингэж асуухыг нь ч мэдээгүй байсан Ray Tomlinso "хэрэгт дурлагчидад " хэлэхдээ: ...Хэрвээ чамаас нэг сэтгүүлч 1971 оны орой оройн хоолондоо юу идсэн бэ гэж асуувал та хариулж чадах уу? Би лав чадахгүй...
гэжээ.

1977 оны 4 сарын 16: Apple II гэрийн комьпютерийн үеийг эхлүүлэв




Steve Jobs, Steve Wozniak уг нь жилийн өмнө анхны комьпютер ээ угсарч байж. Гэвч гараар угсарсан комьпютерийг маш цөөн тооны хүн худалдаж авчээ. Харин түүний залгамжлагч нь гадаргуу нь хуванцар, keyboard-той, нэмэлт оролтуудтай болсон нь Apple-ийг комьпютерийн урсгал руу оруулав. Тухайн үеийн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан VisiCalc программ нь зөвхөн Apple II -д суулгагддаг байж. 80-д онд нэлээд их өөрчлөлт хийгдсэн Apple комьпютер 5 сая зарагдсан гэсэн баримт бий.

1980 оны 5 сарын 22: Pac-Man мэндлэв

Дэлхийн хамгийн алдартай тоглоомыг японы Namco Bandai компани Puck-Man нэрээр бүтээж байжээ. Puck' гэдэг үг нь өсвөр насныханд хэт балмад үг мэт байсан учир дуудлага нь адилхан байхаар Pac-Man болгожээ. Америкд маш ихээр тархаж бараг бүх комьпютеруудад байдаг байв. Тоглоомын зохиогч Tori Iwatani хэлэхдээ: ...Нэг удаа өлсөөд цайны газар суугаад бүтэн пизза идэх гэж байгаад энэ санааг олсон... гэв.


1981 оны 4 сарын 3: Анхны зөөврийн комьпютер

Цүнх шиг харагддаг, 10 кг жинтэй, 5-хан инч дэлгэцтэй байв. Гэхдээ яах вэ Osborne 1 хэлэх юмтай. Анхын зөөврийн комьпютер. Тухайн үед комьпютерийг ингээд бариад явж байна гэж хэн төсөөлөхөв дээ. Яах аргагүй дэвшил байв.


зүүн гар талаас Osborne 1 комьпютер

1981 оны 8 сарын 12: IBM “PC” гаргав

IBM гэрийн комьпютер, комьпютерийн зах зээлд шинэ нээлт биш байсан. Гэхдээ хэдий тийм боловч комьпютерийн эхэн үеийн томоохон төлөөлөгч болж түүний нэр үг салбар луу хэлтийжээ. Түүгээрч зогсохгүй IBM PC хаалттай бус системтэй байв. Энэ нь нэмэлтүүдийг суулгах, илүү сайжруулах боломжийг олгодог байж. Гэхдээ гол төлөв нээлттэй систем бүхий PC нь үйлдвэрээс угсрагдсан PC -г бодвол илүү хямд "босдог" байсан нь өрсөлдөгчидөд нь ашигтай тусах нь мэдээж. Гэхдээ шинэ бүтээгдэхүүнүүд IBM PC-д зориулагдаж үйлдвэрлэгддэг байж. IBM -ийн бас нэг давуу тал нь өөр компанитай хамтарч ажилласанд байв. Intel-с процессорыг авч, West Coast-ийн программ хангамжийн жижиг компани болох Microsoft-оос үйлдлийн системээ авав.

1981 оны 3 сарын 3: BBC Microcomputer
Англиас өөр оронд танил биш уг комьпютер нь 80-д оны Британи хүүхдүүдийн анхны комьпютерийн боловсролд их үүрэг гүйцэтгэжээ. BBC нь Acorn-ний цувралуудын нэг хамгийн сайн загвар нь. Хямдхан, бөх бат гээд тухайн үедээ дэвшилт байв. BBC 12,000 борлуулах төлөвлөгөөтэй үйлдвэрээс гарсан 1,2 сая хол борлуулагдаж чаджээ.

1984 оны 1 сарын 24: Apple Mac graphical user interface (GUI)

Apple GUI-ийн анхны зохиогч нь биш. Түүнээс өмнө Xerox гаргаж байж. Гэвч Macintosh-р GUI-г хэрэглэчидэд таниулжээ. Mac хулганатай болж комьпютертэй харицахад илүү дөхөм болгов. Apple -тэй адил систем Lisa гэж байсан боловч хэт үнэтэй мөн, удаан байсан учир өрсөлдөж чадсангүй. Mac тухайн үед монопол байсан IBM-с эрс ялгаатай байсан нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж байв.


1984 оны Apple Macintosh худалдаа

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж буй таньд баярлалаа.