Америк гэр бүлийн 60-аас илүү хувь нь өөрийн гэсэн комьпютертэй, 80 -аас илүү хувь нь ямар нэгэн байдлаар комьпютертэй холбоотой ажил эрхэлдэг. Харин монголчуудын хувьд харьцангуй цөөн хувь байж болох ч тийм ч бага тоо биш байх болов уу. Энэ нь нээх гайхаад байх зүйл биш авч комьпютерийг буруу хэрэглэх, хэтрүүлж хэрэглэх зэргээс болоод жилээс жилд ил далд өвчин хуучтай болж байгаа нь харамсалтай. Зарим хүн яагаад байгаагаа ч ойлгохгүй, мэдэхгүй байдаг л даа. Тэгвэл хэрэв та комьпютерийн ард олон цагаар (2-с дээш цаг) суудаг бол доорхи шинж тэмдэгүүд илэрдэг үү?
- Тамирдах Ядрах
- Тэвчээргүй болох
- Мэдрэл алдах
- Нэг л хүнд мэдрэмж төрөх
- Тав тухгүй байх
- Алгаа дэлгэж, атгахад мэдэгдэхүйц хэцүү санагдах
- Хөшүүн байх
- Гар хуруугаа ашиглахад бэрх байх (ном, сэтгүүлийн хуудас эргүүлэх, гоожуур онгойлгох, аяга барих...)
- Ямар нэгэн юм барьж явах, автобус хүлээх зэрэгт залхуу хүрэх
- Гараа дэрлээд нам унтах
- Өглөө сэрэхдээ бугуйны өвчин, эсвэл мэдрэлгүй болсон гартай сэрэх
- Зүг чигээ алдах
- Хүйтэн гар
- Байж байгаал өөрийнхөө энд тэнд нухах
- Хувцас товчилох , ээмэг, зүүлт зүүхэд хэцүү санагдах
- Чичрэх
- Сонирхдог байсан зүйлээсээ таашаал авахаа болих (спорт)
- Өвчлөмтгий болох
Таны ажил комьпютергүйгээр урагшаа явдаггүй байж болно л доо. Тэгвэл эдгээрээс тодорхой хэмжээгээр сэргийлэх талаар үзэе л дээ.
Бүгд хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой
Мэдээж байнга хэрэглэдэг зүйлүүд чинь танаас хол, түүнийгээ хайгаад эргүүтээд байхааргүй, кофе татаж унагаад уураа бариад байхааргүй ойрхон байвал зүгээр.
Нөгөө жоохон байхад сурагч хүүхэд ингэж суувал зохистой гээд л номхон суулгадаг байсан даа. Өө тэр чинь л одоо хэрэг болох гээд байсан юм байна. (зураг 1)

Харагдахгүй бол зурган дээр дарж томруулж харна уу
Баярлалаа одооноос ингэж сууж байнаа...
ReplyDeleteБАЯРЛАЛАА
ReplyDelete