Sunday, November 9, 2008

Хэрхэн online movie, music татах вэ?

Зарим нэг сайтнаас дуу, видеог зөвхөн сонсож, үзэж болоод татаж авах гэхээр download button нь олдохгүй, бүр байдагчгүй байх нь олонтаа. Жишээ нь: Youtube гэх мэтийн бүх төрлийн online video сайтууд, монголоос Xopoмын дуунууд гэх мэт...
Янз янзын нэмэлт downloader-ууд суулгаж яршиг төвөг удалгүйгээр хэрхэн татах вэ гэдгийг доор дурдсугай.

1. Internet Explorer-той байх. (Firefox, Opera, Chrome биш)
2. Уг замаар яв! Start -> (Setting) Control Panel -> (Switch to classic view) Folder Options дээр дарж гарч ирсэн цонхны View tab
3. Show hidden files and folder гэдгийг сонго
Hide protected operating system files (Recommended) гэдгийг болиул (зураг 1)

зураг 1

4. Start -> Run (windows+R) бич: %temp% OK (зураг 2) дараад гарч ирсэн folder дээр <--BackSpace дар 5. Temprorary Internet Files (зураг 3) дотроос хайж олоод өөрийнхөө хүссэн газар аа copy-дчих. Хайх талаар бяцхан зөвлөгөө хэлэхэд Tempororary Internet Files дотроо хулганыхаа баруун товчийг дараад View -> Details, ахиад баруун товчийг дарж Arrange Icons By -> Size дар. Ихэнхдээ таны хайж байсан дуу, бичлэг хамгийн том байх ёстой.

зураг 2


зураг 3


Харин одоо нэгэнт Temporary Internet Files дотроосоо файлаа олоод авчихсан бол 2-р үйлдлийг давтан хийж Restore Default гэдгийг нь дараад OK...

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж буй таньд баярлалаа.