Friday, February 13, 2009

Торрент хурдлуулахуй

Өмнө нь оруулж байсан торрентийн тухай бичлэгээс хэрхэн суулгах, ашиглах, хэрэглэгддэг хэллэгүүд зэрэг бараг бүх л зүйлүүдийг мэдэж авсан байх. Харин зарим нэг хүн татах хурдны тал дээр жаахан "гомдолтой" байх шиг байна. Хэдэн бяцхан зөвлөгөө хэлэхэд:


1. Тэвч итгэ хүлээ
Том файл татаж байгаа бол ядаж 5 мин хүлээж байгаарай. Эхлэнгүүтээ дуржигнатал нь хурдаар татна ч гэж юу байхав. Аажим аажмаар хурдассаар хамгийнхаа дээд цэгт хүрнэ.

2. Seed.
Seed олонтой байх тусмаа таны татаж авч буй файл чинь төдий чинээ хурдан. Ганц хоёрхон seed-тэй торрент олдсон бол хүссэн хурдаараа татаж авна гэвэл гонжийнжоо. Тэгэхээр анх торрент файлаа татахдаа хичнээн seed-тэй байгааг нь харж байж сонговол илүү хурдан байх болов уу. Миний хувьд ерөнхийдөө 5-с дээш бол бараг болчихдог. Мэдээж хэрэг бас таны интернетийн хурдтай чинь бас хамааралтай. Жишээ нь 512kb/s хурдтай интернеттэй байлаа гэж бодвол 50-70kb/s илүүгүй хурдаар татаж авч байвал болж байна гэсэн үг. (татаж авах хурдыг (download speed) олохдоо интернетийнхээ хурдыг 8-д хувааж барагцаалж олно)
Эсвэл энд дарж хэмжээд үзээрэй!

3. Firewall, Modems/Router

Firewall чинь торрент програмыг чинь хориглочихсон юм биш биз? Сайн шалгаж үзээрэй!
Эсвэл дор дурдсан router/modem-ууд бага зэргийн асуудалтай байдаг.

* D-Link 302G
* D-Link DI-624
* D-Link DSL-G664T
* Linksys BEFSR41V4/BESR41
* Linksys Wireless-B
* Netgear DG632
* Netgear DG834G
* Netgear MR814
* Netgear WGT524
* Netgear Rangemax 802.11n WPN824
* W-Linx MB401-S
* Westell 6100 # Most D-Link 5xx and 6xx
* D-Link DI-604
* Dynalink RTA1025W
* TP-LINK TL-R410
* ZyXEL Prestige 660H(W) (Firmware versions PE8+ will fix this)

Дээрхи "ядаргаануудын" асуудлыг шийдэх нь:

- Router-ийнхээ firmware-ийг update хий.
- UPnP болиул.
- Global connection 200-с бага болго.
- DHT болиул.
- net.max_halfopen , bt.connect_speed багасга
uTorrent: Options > Preferences > Advanced options > net.max_halfopen
50-100 хооронд байсан нь дээр. зураг
- Өөр modem/router хэрэглэ, худалдаж ав.

4. Upload хурдаа тохируул.

Торрентийн хувьд upload speed ээ багасгачихаад download speed ээ хурдан байлгах гэвэл санасны гарз болов уу. Авах өгөхийн хууль үүнд үйлчилнэ. Upload speed чинь өндөр байлаа гээд таньд ямарч гай учруулахгүй санаа зоволтгүй ээ.
Тохиргоо нь ийм байсан нь дээр.
uTorrent: Options > Preferences > Bandwidth
дарж томруул
Free Image Hosting at www.ImageShack.us



5. Зөв торрентоо олж ав.

Зарим нэг торрент сайтууд хулхи торрент оруулсан байдаг. Сайтан дээрээ seed-ийн тоо олон байдаг боловч торрент руугаа оруулангууд 0 болчихдог. Торрент програм дээрээ seed-ийнх нь тоог анзаараарай!





4 comments:

  1. Anonymous3/13/2009

    Bayarlalaa.

    ReplyDelete
  2. Anonymous3/21/2009

    Зөвлөгөө өгсөнд баярлалаа...Тэхдээ тэр net.max_halfopen гэж яг юу вэ? тэрийг л ихэсгэх шаардлагатай гэж хүн болгон хэлээд байхын...Миний бодлоор тэрийг ихэсгэхэд хурд бүр буураад байх шиг...

    ReplyDelete
  3. Anonymous11/25/2011

    to-4-lol.blogspot.com end dan torrent togloomnuud bgaaa suulin uyeiin buhel togloom bgaa tataad avaarai togloomnii deer yarigdsan seed 100-aas deesh bgaaa hurdan tatah bolno

    ReplyDelete
  4. sainuu. Bi gar utasnii wireless internet heregledeg yma. torrent suulgahaar internet tasarchaad bhiin. arga uhaan bnuuu????????????

    ReplyDelete

Сэтгэгдэл бичиж буй таньд баярлалаа.