Sunday, November 2, 2008

Үйлдлийн системүүдийн "олимп"

За тэгэхээр хэдэн нэртэй үйлдлийн системүүдээ уралдуулаад үзвэл яасан юм бэ? Хэн нь олимпод түрүүлэх бол? Цааш нь уншиж хэрхэн оролцохыг харая.




1. Үнэ ялагч Ubuntu
Яах аргагүй Linux Ubuntu нээлттэй эх бүхий, тэгээд дээр нь хэн ч татаж авах, суулгахад үнэгүй учир энэ хэсэгт ялах нь гарцаагүй. Mac-н хувьд 110$ худалдаж авлаа гэхэд жил болгон upgrade гэж мөнгө төлөх хэрэг гардаг. Харин Windows Vista-г худалдаж авна гэвэл 210$ төлнө эсвэл upgrade хийнэ гэвэл хамгийн хямддаа 50$ төлөх хэрэг гарна. XP төрлөөсөө шалтгаалаад 180$ - 360 $ байх жишээтэй. Гэхдээ Windows үйлдлийн системийг үнэхээр төлдөг хүн байдаг болов уу?

зураг Ubuntu


2. Суулгац ялагч Mac OS
Vista -гийн хувьд XP ээ бодвол илүү их зай хэрэглэдэг ч гэсэн суулгахад илүү хялбар бөгөөд бага хугацаа шаардагддаг болсон. Харин Ubuntu суулгахад амархан боловч зарим зарим үед дуу нь гарахгүй байх ч юм уу бага сага асуудал гаргадаг. Мөн Windows үйлдсийн системтэй цуг суулгаж болох нөхцлийг бүрдүүлж өгсөн. Бас нэг давуу тал нь шууд CD нээсээ үйлдлийн системээ уншуулж ажиллуулж болдог.
Дээрхи үйлдлийн системүүдийг суулгахын тулд эхлээд заавал тухайн суулгах гэж буй хэсгээ цэвэрлэж бэлдэж өгдөх ёстой байдаг билээ. Харин Mac OS -ийн хувьд заавал цэвэрлэх шаардлагагүй бүх файлууд чинь хуучиндаа байна, харин үйлдсийн систем чинь шинэчлэгдсэн байх нөхцлийг хангадаг юм байна.

зураг Mac OS


3. Өнгө үзэмж ялагч Mac OS
Маргах юмгүй Mac. Vista interface XP-ээсээ арай дээр ч гэсэн бараг л ялгарах юмгүй байдаг. Ерөнхийдөө Mac Aqua interface-тэй төстэй ч юм шиг. Хажуудаа нь нэг гаджит л нэмэгдсэн. Ubuntu-н хувьд нэмэлт загвар оруулаагүй үндсэн interface нь XP Mac 2-оос хольж гаргасан ч гэмээр... Windows үйлдлийн системд дадсан хүн ашиглахад жаахан хэцүү.

4. Дагалдагч програмууд ялагч Mac OS
XP-с бусад нь бүгд өндөр оноо авч байна. Mac OS-ийн хувьд iLife багцад гээд бүх төрлийн хэрэгцээт програмууд нь байдаг. Windows Vista ч мөн дуу хөгжим, видео янзлах, тэр бүү хэл DVD бичигч гээд хэрэгцээт бүх төрлийн зүйл байдаг. Ubuntu Gutsy Gibbon гэхэд л Open Office-н анхы бүрэн төгс оффис програмын бүрэлдэхүүнтэй үйлдлийн систем байж болох. Хэдийгээр Ubuntu-ийнхэн бүх програмаа өөрсдөө хийгээгүй ч гэсэн бас хэн ч эсэргүүцэж чадахгүй юм.

5. Нэмэлт програмууд ялагч XP
Бараг бүх нээлттэй эх бүхий кодтой програмууд Linux-д зориулсан хувилбартай байдаг. Энэ их авууштай тал хэдий ч харьцангуй зах зээл багатай учир өндөр оноо авч чадахгүй л болов уу. Бодоод үз л дээ. Dell Ubuntu үйлдлийн системтэй комьпютер худалдаанд гаргахад хагас жилийн дотор 40,000 борлуулагджээ. Тэгвэл Dell Windows үйлдлийн системтэйг хагас жилийн дотор 6 саяыг зардаг гээд бод л доо. Програм хангамжийн зах зээлийн бараг 80% Windows XP -д зориулагдсан байдаг нь яах аргагүй энэ хэсэгт ялагч болж байгаа юм. Гараад удаагүй ч гэсэн Vista бараг л XP-г гүйцэх дөхсөн. Даанч зарим нэг XP дээр ажилладаг програм Vista дээр ажилдаггүй болохоор жаахан онцгүй л юм. Mac -д зориулсан програмууд ховор байдаг. Жишээ нь сая саяаараа зарагдаж байдаг тоглоомуудыг авч үзье л дээ. Бараг бүх төрлийн тоглоомууд Windows-д зориулагдаж Ubuntu, Mac OS 2-ыг гээчихдэг.

зураг XP



6. Drivers/ Hardware ялагч XP
Ямарч төрлийн hardware авсан Windows XP-д зориулсан driver байж л таарна. Мэдээж шүү дээ зах зээлийг эзэгнэгч юм чинь. Vista залуухан учир "өвгөн хэрэглэлүүд" таарахгүй тохиолдол гарна. Mac OS хэрэглэчид hardware авахдаа эхлээд Mac үйлдлийн системийг дэмждэг үү үгүй юу гэж мэдчихээд дараа нь сонголт хийх болдог. Жишээ л гэхэд Dell-н зарим нэг принтер Mac OS гэсэн төсөөлөл огт байдаггүй. Ubuntu-н хувьд бүр ярих ч юм байхгүй.

7. Сүлжээ ялагч XP
Одоог хүртэл төгс сүлжээтэй үйлдлийн систем байхгүй байгаа хэдий ч аргагүй туршлагаараа XP ялагч болж байна. Vista сүлжээ бараг л хуулбарлачихсан гэхэд болно. Ганц сайжруулсан зүйл нь wireless боловч wired холболтоо мартаж орхиж ээ. Mac OS заримдаа үнэхээр "серозны" сүлжээнийхээ асуудалтай тулгарч байдаг. Гэсэн хэдий ч одоог хүртэл Mac OS, Windows хоёрын хооронд ямар нэгэн асуудал гараагүй л байна. За нэг Wi-Fi кард авчихсан чинь Ubuntu дээр зүв зүгээр ажилаад байна гэж бодохгүй байна шүү !

зураг Vista


8. Хамгаалалт, аяюулгүй байдал ялагч Mac OS , Ubuntu
Mac OS, Ubuntu хоёр Windows-с илүү аяюулгүй гэж үү? Хөөрхий өнөө Windows их алдартай юм болохоор ихэнх аюултай вирус, хакерууд түүн дээр л төвлөрдөг бололтой. Түүний буруу гэж юу байхав дээ.

Бүх онооны дундаж
Алт Mac Os
Мөнгө Windows Vista, XP
Хүрэл Ubuntu

Яагаад ХР мөнгө авчихваа? Доорхи зургийг харая л даа. Хэдий зарим нэг үзүүлэлтээр сайн ч гэсэн бусад үзүүлэлтээр хэт муу байгаа биз.

Харин та юу гэж бодож байна?



2 цаг

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж буй таньд баярлалаа.