Sunday, November 2, 2008

Таны мэддэггүй Firefox-н хэдэн зүйлс

Бид Mozilla-с гаргадаг үнэгүй интернэт хөтөч болох Галт үнэг (Firefox) -ийг хэрэглэж заншаад хөөрхөн удаж байгаа билээ. Сүүлийн хувилбар болох Firofox 3 гэхэд л гарсан өдрөө л гэхэд 8,2 сая таталт хийгдсэн гээд урьд өмнө нь түүхэнд байгаагүй рекорд тогтоосон гэхээр л ямар ихээр хэрэглэгчдийн таашалд нийцдэг болох нь тодорхой биз. Гэвч бид энэ хөтчөө 100% мэддэг болов уу? Ингээд хүмүүсийн тэ бүр мэдээд байдаггүй Firefox-н хэдэн зүйлсийг бичэе.


1. Табыг хувилах
Duplicate tabs with drag-and-drop






Ctrl дарж байгаад хулганаараа табаа зөөгөөд үз дээ. Ердөө л энийг хийх гэж бид хэдэн товчлуур дардаг бол доо.

2. Түүлбарийг жижисгэх
Minimize the toolbar

Түүлбар буюу буцаах, зогсоох зэрэг тохиргоо байдаг хэсгийн стоп товчин дээр хулганыхаа баруун товчыг дараад Customize гэдгийг гарч ирсэн цонхы use small icon гэдгийг нь сонгоод done...

3. Bookmark хэрэглэх
Use smart bookmarks



Bookmark бол нэх ч шинэ зүйл биш л дээ. Гэхдээ таны хамгийн их үздэг 10 сайт бас хамгийн их хайлт хийгддэг үгэнд гарч ирсэн 20 сайт зэргийг харуулдаг bookmark байвал ямар байна?

Уг тохиргоо зарим нэг Firefox-д цаанаасаа тохируулагдсан байдаг. Ямартай ч уг smart bookmark-г хийх нь:
Firefox-н Bookmark цэснээс Organize Bookmarks (Ctrl+Shift+B) гарч ирсэн цонхны зүүн хэсэгт байгаа Bookmarks Menu гэдгийг сонгож байгаад дээд хэсэгт буй Organize -> New Bookmark нэмэлт гарч ирсэн цонхонд name хэсэгт 10 хамгийн их орсон сайт ч гэх юм уу 10 Most Recent Bookmarks гэж бичээд Location хэсэгт: place:queryType=1&sort=12&maxResults=10 үүнийг копидож хийгээд Add дарна уу. Эдгээр кодын утгыг эндээс харж болно.

Гэхдээ энд хамгийн их хэрэглэгддэг 2:

  • 10 хамгийн их орсон сайт (та дээр уг bookmark-н тохиргоог хийчихсэн шүү дээ): place:queryType=0&sort=8&maxResults=10
  • Хайлт хийж орсон 10 сайт: place:queryType=0&sort=8&maxResults=10&terms=keyword
4. Табаас гарах товчлуурыг солих
Change or remove the Close tab buttons


Firefox-н үндсэн тохиргоонд бүх табд Х товчлуур байдаг. Гэхдээ үүнийг бүр арилгаж, эсвэл зөвхөн идэвхитэй байгаа хэсэгт харагдахаар тохируулж болох юм . Энэ нэх чухал ач холбогтой биш л дээ. Гэхдээ л...

Аddress bar дээр about:config ахиад гарч ирсэн хэсэгт нь browser.tabs.closeButtons

  • 0 (нойл) зөвхөн идэвхитэй байгаа табд хаах товчлуурыг харуулах
  • 1 (үндсэн тохиргоо) бүх табд харуулах
  • 2 Ямар ч товчлуургүй болгох (үүнийг хийгээд хэрэггүй байх)
  • 3 Бүх табд нэг л хаах товлууртай байлгах
5. Хадгалагдсан нууц үгээ харах.
View your saved passwords for any page

Байнга нэр, нууц үгээ хийж байхын оронд хадгалчихсан нь амар байдаг билээ. Уг нь амар ч гэсэн удаан хэрэглэсэн үед нууц үгээ бүр мартах тохиолдол байж болох юм. Тэгвэл санаа зовох хэрэггүй Firefox дээр хадгалагдсан нууц үгийг харж болдог.

Tools -> Options - Security tab - Saved passwords - Show passwords

30 мин

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж буй таньд баярлалаа.