Friday, November 7, 2008

Windows 7 үйлдлийн систем бага тог хэрэглэж, илүү хурдан болох гэнэ

Windows Vista үйлдлийн симтемийн хувьд жаахан удаан бас тог их хэрэглэдэг гэсэн сул талууд байдаг. Тэгвэл түүний дараагийн үе болох Windows 7 тог бага хэрэглэж, асаж унтрахдаа, нэмэлт холболтуудыг танихдаа илүү хурдан байх болно гэж Мicrosoft корпарацийнхэн мэдэгдэж байна.

Ерөнхийдөө Vista үйлдлийн системийн кодчлол дээр суурилсан авч драйверуудыг ачаалахдаа нэг нэгээр биш зэрэг зэрэг ачаалах учир илүү хурдан байх болно, мөн Vista үйлдлийн системээс бага зай шаардаж хэмээн Microsoft's Windows Core Operating System дэд ерөнхийлөгч Jon DeVaan мэдэгдэж байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж буй таньд баярлалаа.