Saturday, November 22, 2008

Комьпютерийн түүхэн дэх чухал өдрүүд (1950-1990)

Өмнөх нийтлэлд үүнээс өмнөх үеүүдийг дурдаж байсан билээ. Түүнээс хойш комьпютерийн хөгжилийн хурдатгал улам ихэссээр байгаа. Тэгвэл 1950-1990 онуудын хооронд хөгжил нь хэрхэн явагдаж байсан юм бол оо?

1954 он 12 сар: Casio "ширээн" тооны машин

14-А загвар хэдийгээр өвөг эцгүүдээ бодвол авсаархан хийгдсэн авч метр гаруй өргөн, хүнд 140кг гэхээр тийм жижиггүй байжээ. Илүү хөнгөн, хямд тооны машин гаргах гэсэн компаниудын өрсөлдөөнд тэрээр цэг тавьсан юм. Өмнөх тооцоолууруудыг бодвол механик биш электроник бүтэцтэй үсрэнгүй хөгжилтэй байв.



1956 оны 9 сарын 4: IBM 305 RAMAC

Анхны мэдээ хадгалагч hard drive 305 RAMAC-д суурилагджээ. 5-хан MB зайтай байсан ч гэсэн зурагт үзүүлсан шиг онгоцонд ачих гэж хөөрхөн л асуудал үүсгэдэг байж. Одоо харин бидний карманд хэдэн GB- зайтай зөөврийн флаш явдаг билээ?


305 RAMAC

1969 оны 10 сарын 29: Интернетийн эрин үе

Интернетийн зохиогч хэн бэ гэвэл хэн хамгийн анх комьпютеруудыг холбосон бэ гэдэг асуулт гарч ирэх байх. 1969 онд америкийн судлаачид цэргийн шинжилгээ судалгааны ангид 2 комьпютерийг телефон утасны шугамаар холбох гэж оролдож байж. Нэг нь Los Angeles, нөгөө нь Stanford Их сургууль Sanfrancisco. 2 дахь оролдлого ARPANET сүлжээ хэдэн сургуулиудын комьпютерийг холбох оролдлого гарч хийв. Анхны удаад систем ээ гэмтээж байжээ.


1971 оны 11, 12 сар: Анхны е-майл илгээгдэв

Интернэт шиг, комьпютерийн түүхэн дэх зохиогч, анхдагчийн тухай эргэлзээтэй түүхтэй нь электрон шуудан. Энэ нь електрон шуудан гэж яг юу вэ? гэдгээс хамааралтай байх л даа. Америкийн программист Ray Tomlinson 1971 оны сүүлээр 2 комьпютерийн хооронд захиа илгээж байж. Харамсалтай нь тэрээр яг хэдэнд гэдгээ мартаж орхиж. Яг ямар утгатай захиа байсныг нь ч хүртэл санадаггүй байна. 90-д оны дундуур электрон шуудангийн гайхамшигийг мэдэрсэн хүмүүс анхны шуудан хэзээ, ямар утгатай байсан юм бол хэмээн сонирхож эхлэв. Олон жилийн дараа яг үнэндээ бол ингэж асуухыг нь ч мэдээгүй байсан Ray Tomlinso "хэрэгт дурлагчидад " хэлэхдээ: ...Хэрвээ чамаас нэг сэтгүүлч 1971 оны орой оройн хоолондоо юу идсэн бэ гэж асуувал та хариулж чадах уу? Би лав чадахгүй...
гэжээ.

1977 оны 4 сарын 16: Apple II гэрийн комьпютерийн үеийг эхлүүлэв




Steve Jobs, Steve Wozniak уг нь жилийн өмнө анхны комьпютер ээ угсарч байж. Гэвч гараар угсарсан комьпютерийг маш цөөн тооны хүн худалдаж авчээ. Харин түүний залгамжлагч нь гадаргуу нь хуванцар, keyboard-той, нэмэлт оролтуудтай болсон нь Apple-ийг комьпютерийн урсгал руу оруулав. Тухайн үеийн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан VisiCalc программ нь зөвхөн Apple II -д суулгагддаг байж. 80-д онд нэлээд их өөрчлөлт хийгдсэн Apple комьпютер 5 сая зарагдсан гэсэн баримт бий.

1980 оны 5 сарын 22: Pac-Man мэндлэв

Дэлхийн хамгийн алдартай тоглоомыг японы Namco Bandai компани Puck-Man нэрээр бүтээж байжээ. Puck' гэдэг үг нь өсвөр насныханд хэт балмад үг мэт байсан учир дуудлага нь адилхан байхаар Pac-Man болгожээ. Америкд маш ихээр тархаж бараг бүх комьпютеруудад байдаг байв. Тоглоомын зохиогч Tori Iwatani хэлэхдээ: ...Нэг удаа өлсөөд цайны газар суугаад бүтэн пизза идэх гэж байгаад энэ санааг олсон... гэв.


1981 оны 4 сарын 3: Анхны зөөврийн комьпютер

Цүнх шиг харагддаг, 10 кг жинтэй, 5-хан инч дэлгэцтэй байв. Гэхдээ яах вэ Osborne 1 хэлэх юмтай. Анхын зөөврийн комьпютер. Тухайн үед комьпютерийг ингээд бариад явж байна гэж хэн төсөөлөхөв дээ. Яах аргагүй дэвшил байв.


зүүн гар талаас Osborne 1 комьпютер

1981 оны 8 сарын 12: IBM “PC” гаргав

IBM гэрийн комьпютер, комьпютерийн зах зээлд шинэ нээлт биш байсан. Гэхдээ хэдий тийм боловч комьпютерийн эхэн үеийн томоохон төлөөлөгч болж түүний нэр үг салбар луу хэлтийжээ. Түүгээрч зогсохгүй IBM PC хаалттай бус системтэй байв. Энэ нь нэмэлтүүдийг суулгах, илүү сайжруулах боломжийг олгодог байж. Гэхдээ гол төлөв нээлттэй систем бүхий PC нь үйлдвэрээс угсрагдсан PC -г бодвол илүү хямд "босдог" байсан нь өрсөлдөгчидөд нь ашигтай тусах нь мэдээж. Гэхдээ шинэ бүтээгдэхүүнүүд IBM PC-д зориулагдаж үйлдвэрлэгддэг байж. IBM -ийн бас нэг давуу тал нь өөр компанитай хамтарч ажилласанд байв. Intel-с процессорыг авч, West Coast-ийн программ хангамжийн жижиг компани болох Microsoft-оос үйлдлийн системээ авав.

1981 оны 3 сарын 3: BBC Microcomputer
Англиас өөр оронд танил биш уг комьпютер нь 80-д оны Британи хүүхдүүдийн анхны комьпютерийн боловсролд их үүрэг гүйцэтгэжээ. BBC нь Acorn-ний цувралуудын нэг хамгийн сайн загвар нь. Хямдхан, бөх бат гээд тухайн үедээ дэвшилт байв. BBC 12,000 борлуулах төлөвлөгөөтэй үйлдвэрээс гарсан 1,2 сая хол борлуулагдаж чаджээ.

1984 оны 1 сарын 24: Apple Mac graphical user interface (GUI)

Apple GUI-ийн анхны зохиогч нь биш. Түүнээс өмнө Xerox гаргаж байж. Гэвч Macintosh-р GUI-г хэрэглэчидэд таниулжээ. Mac хулганатай болж комьпютертэй харицахад илүү дөхөм болгов. Apple -тэй адил систем Lisa гэж байсан боловч хэт үнэтэй мөн, удаан байсан учир өрсөлдөж чадсангүй. Mac тухайн үед монопол байсан IBM-с эрс ялгаатай байсан нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж байв.


1984 оны Apple Macintosh худалдаа


Цааш нь унших

Friday, November 21, 2008

Комьпютерийн түүхэн дэх чухал өдрүүд (1800-1950)

Тооцоолуур, комьпютер хөгжиж ирсэнээсээ хойш түүний тухай олон сонирхолтой мэдээ баримтууд байдаг. Жишээ нь :

- E-Mail-ийн зохиогч хэзээ ажиллуулсанаа санадаггүй.
- Pac Man Puck Man гэдэг пиззанаас санаа авч зохиогдож, нэрийг нь хүчээр сольтлоо Puck Man нэрээрээ байсан.
- Анхны Hard Drive 5mb багатаамжтай, зөвхөн ачааны машинаар л зөөж болохоор хэмжээтэй байсан.
- 1980 онд 3500 поундаар процессор худалдаж авч болохыг Times мэдээлж гайхшруулж байсан.
- Deep Blue шатрын мастер Garry Kasparov-г хожиж байсан.
г.м

Тэгвэл эдгээрээс чухал гэсэн өдрүүдийг дурдвал.



1834 оны 12 сарын 23: Charles Babbage аналитик хөдөлгүүрийг зарлав

1821 онд Babbage хүнээс арай илүү хурдан, нарийн математик тооцох хөдөлгүүр зохиож болно хэмээн итгэж ажлаа эхэлжээ. 1834 онд түүний бүтээл дууссан ч өшөө илүү олон үйлдэл хийдэг машин зохиох санааг олжээ. Лондонгийн шинжлэх ухааны музейд дурдсанаар:
Аналитик хөдөлгүүрийн дизайн нь одоогийн комьпютерийн бараг бүх логик үндэс нь болдог. Хөдөлгүүр нь цоолон бичигчид тулгуурлан зохиогдсон. Тоог "түр хадгалж" цааш өөр хэсэг рүү дамжуулах мэтээр арфиметик үйлдэл хийгдэхээр байжээ.

Тэрээр насан эцэслэлтлээ (1871) хөдөлгүүрээ хөгжүүлж байсан боловч "Victorian engineering" -с болж хязгаарлагдав.

1925 оны 10 сарын 22: Транзистор зохиогчийн эрхээ авав

Julius Edgar Lilienfeld практикт өөрийн бүтээлийг ашигладгүй байсан боловч, түүний өөрийн нэр дээр зохиогчийн эрх авсан төхөөрөмж нь өдөөгийн сая сая транзисторын "өвөг эцэг" нь байжээ. Транзисторын хөгжил нь хэдий удаан байсан болов ч 1950 онд комьпютерийн эхэн үеийн загварт вакуум хоолойгоор солигдон оржээ.

1939 оны 1 сарын 1: Hewlett-Packard Silicon Valley­' -г "үүсгэв"

Stanford-н Bill Hewlett, Dave Packard хоёр найзууд 30-д оны сүүлээр шинэ бизнес эхэлцгээжээ. 1938 онд нэгэн жижигхэн байранд (367 Addison Avenue, Palo Alto ард нь) тэд дуу чимээ шалгагч хэлбэлзэл үүсгэгч² бүтээв. Ингээд л энэ хоёр залуу Silicon Valley-н зохиогчид болчихлоо гэдэг нь үнэмшилгүй санагдаж байна уу. Гэвч хэлбэлзэл үүсгэч хожим тэдэнд аз авчирч. 1939 оноос хойш тэдний компани хурдацтай хүчирхэгжин, шинэ шинэ бүтээгдэхүүн гарган, зөв манажементтэй явсаар Hewlett Packard одоо дэлхийн хамгийн том комьпютер үйлдвэрлэгч болоод байна.

' Silicon Valley - San Francisco тохой АНУ. Комьпютерийн чипүүд цилконоор хийгддэг учир ийн нэрийджээ.
² Oscillator


1943 оны 11 сарын 25: Colosus ирэв

Alan Turing универсал тооцоолуур бүтээх төлөвлөгөөндөө St Paul-ийн дуганаас том, хэзээ ч хийгдэхгүй хэмээн хэлж байжээ. Дэдлхийн II дайны үед Британууд Германы кодыг тайлах ажлыг түүнд даалгасанаар энэ төсөл хэрэгжих боломж олгосон гэдэг. Эхэн үедээ харьцангуй болхи машин Германы Энигма кодыг тайлахаар хэрэглэгдэж, хосолсон цифрийн түлхүүр германчуудын бодож байснаас хурдан тайлагдаж байв. Гэвч 1943 онд Mark I Colossus мэндэлсэнээс хойш илүү хурдан болж ирэв. Мэдээллийн технологид чухал хувь нэмэр болсон машин байлдааны зориулалтаар ашиглагдснаар дэлхийн II дайныг 2 жилээр богиногосон юм. Дайны хар жилүүдэд яаралтай гарч ирсэн Colosus түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Babbage-ийн автомат тооцоолуур хийх оролдлогыг төгс гүйцэлдүүлсэн Turing-ийн машин илүү автомат, програмчлагдаж хурдан ажиллаж байв. Нийт 10 ширхэг бүтээгдсэн боловч Churchill-ийн захиалгаар бүгд устгагдаж, зөвхөн схем зураг нь л Bletchley Park-д хамгаалагдан үлджээ.

1946 оны 2 сарын 14: ENIAC мэндлэв

Eniac

ENIAC, буюу Electronic Numerical Integrator and Computer нь мөн л дэлхийн II дайнд яаралтай зохиогдож байж. 1943 онд John Mauchly, J Prosper Eckert хоёр АНУ-ын армид зориулагдан зохиогджээ. Хэт том хэмжээтэй 18,000 вакуум лампаас бүтэж Colosus (1,500 ламп) -тай харьцуулахад илүү уян хатан чанартай, илүү хүчирхэг машин байж. Цаг уурыг урьдчилан таахад туслах, атомын энергийн тооцоо хийх, космо туяа судлах, дурын тоо авах гэх өшөө олон шинжлэх ухааны тооцоонд ашигладаж байв. ENIAC хамгийн анхны комьпютер хэмээн тооцогддог. 1955 оны сүүл, унтрах хүртэлээ хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хурдацтай тооцоонуудыг хийж байжээ.

үргэлжлэл бий...


Цааш нь унших

Monday, November 17, 2008

Ирээдүйд гарах Laptop-ууд

Технологийн хөгжил хөл нийлүүлэн алхахад бэрх хурдаар хурдацтай хөгжиж байгаа билээ. Өнөөдөр V.1 хувилбарыг худалдаж аваад хайрцагнаас нь задалж суухад V.2 гарлаа гэсэн сурталчилгаа цацагдана. Айн V.2 оо гэж амжаагүй байхад үгүй ээ V.3 гэж хэлэхэд хилсдэхгүй байгаа. Өмнө нь 80-д оны комьпютерийн сурталчилгаануудын тухай цухас дурдаж байсан билээ. Харин ирээдүйд ямаршуу laptop-ууд биднийг хүлээж байгаа юм бол оо?

1. Canova Dual Screen Laptop

Canova 2 талдаа дэлгэцтэй Laptop. Мэдээж хэрэглэхэд маш хялбархан, дэлгэцэн дээр нь дардаг (touch screen), сонин уншиж байгаа юм шиг л сууж байхад ойрхон цаг иржээ.

2. Vaio Zoom

Vaio Zoom notebook шилэн дэлгэцтэй, унтрахаараа keyboard нь харагдахаа больж асаалттай үедээ дэлгэцний цаанаас нэвт харагддаг, touch screen гээд л...Гайхалтай.

3. DesCom

DesCom үндсэндээ бол ширээ рүүгээ сууж өгдөг, desktop ч болдог laptop болдог 2-дмол чанартай.

4. MacTab

MacTab -ийн keyboard нь тусдаа салдаг.

5. LG Ecological Laptop

LG Ecological laptop organic light-emitting diode (OLED) технологийг ашигласан дэлгэцтэй, fuel cell тэжээлтэй.

6. Compenion Laptop

Compenion гүйдэг гартай, OLED дэлгэцтэй.

7. Samsung Amoled

AMOLED

8. Traveller

Traveller laptop гадна талдаа GPS дэлгэцтэй, зураг дарчихаад хаана авахуулсанаа тэмдэглээд авчихаж болох боломж бүрдүүлжээ.

9. Canvas Laptop

Canvas

10. Macbook 0801

Macbook 0801 Macbook Air дараагийнх нь.


Цааш нь унших

Saturday, November 15, 2008

DVD кино бичэе л дээ

Хэд хоногийн өмнө хүн асуугаад байсан. Татаж авсан киногоо яаж DVD дээр хадмал орчуулгатай (subtitle) нь бичээд DVD Player -ээр үзэх вэ? Тэгвэл эдгээрийг туршаад үзээрэй!

DVD Flick

Хамгийн гоё нь үнэгүй. Open source. DVD кино бичихэд зориулагдсан бүхий л хэрэгцээг хангаж чадахаар.






Free DVD Creator

Бас дээрхитэй адилхан үнэгүй. Хэрэглэхэд амар. DVD кино бичихэд зориулагдсан бүхий л хэрэгцээг хангаж чадахаар.



Цааш нь унших

Нэрээ буруу сонгосон тоглоомууд












Цааш нь унших

Friday, November 14, 2008

Star Wars 1

Мэдээж энэ бол кино. 70 80-д онд шуугиулж байсан. Харин та үзэж амжсан уу? Үзмээр байна уу? Тэгвэл заавал DVD нь худалдаж авах эсвэл татаж авах шаардлагагүйгээр уг киног үзэх боломжийг танд олгоё. Үүний тулд заавал комьпютер, интернет хоёртой байх шаарлагатай шүү !

  1. Энэ замыг дагаад яваарай ! Start -> Run гарч ирсэн цонхонд cmd гэж бичээд ok дар.
  2. Жижиг хар цонх гарч ирэнгүүт нь telnet гэж бичээд enter дар.
  3. Одоо та Microsoft Telnet Client-д холбогдлоо. Одоо o гэж бичээд enter дар.
  4. За одоо хамгийн хэцүү хэсэг нь towel.blinkenlights.nl гэж бичээд enter дар. Одоо хэдэн бичиг гарч дуустал нь жаахан хүлээчих. Enjoy with your film!
Харин үзсэн бол сэтгэгдэл ээ үлдээгээрэй !



Цааш нь унших

BIOS нууц үгээ мартсан уу?

Хэзээ нэгэн цагт танд тохиолдож болох л асуудлын нэг. BIOS нууц үгээ мартах, эсвэл BIOS нууц үгтэй комьпютерийг асаах гэх мэт. Тэгвэл уг асуудлыг шийдэх амархан арга зааж өгөе.

Desktop

1. Комьпютер ээ унтараа. Тогноос нь бүрэн салгасан эсэхийг нягтлаарай.
2. Комьпютерийнхээ процессорыг онгойлго.
3. CMOS баттерейг ол.



4. Маш болгоомжтой уг баттерейг аваад 2 ба түүнээс дээш минут хүлээх хэрэгтэй.
5. Буцаагаад баттерейг хий.


6. Комьпютерээ асаахад CMOS configuration could not be found гэдэг ч юм уу анхааруулга гарч болно. Restore default хийгээрэй.

7. За одоо та BIOS password хийлгүйгээр комьпютер аа асааж чадахаар боллоо. Ахиад нууц үг хийсэн ч болно. Таны дур !


Laptop

Лаптопын хувьд маш эмзэг тул та өөрөө оролдох гэсний хэрэггүй л болов уу. Илүү мэргэжилийн хүн хийсэн нь дээр гэж зөвлөх байна.
  1. Win98SE bootable CD үүсгэ. (MS-DOS дээр boot болох юу ч байсан яахав)
  2. A:\> энийг гарч ирэнгүүт нь debug гэж бичээд enter.
  3. Одоо зөвхөн ийм л юм харагдах байх "-".
  4. o 70 2E гэж бичээд enter. (хоорондоо зайтай (space))
  5. o 71 ff гэж бичээд enter. (хоорондоо зайтай (space))
  6. q гэж бичээд enter . (хоорондоо зайтай (space))
  7. За энд хамгийн түгээмэл mfg backdoor passwords-ууд байна:
    • AWARD BIOS
      • AWARD SW, AWARD_SW, Award SW, AWARD PW, _award, awkward, J64, j256, j262, j332, j322, 01322222, 589589, 589721, 595595, 598598, HLT, SER, SKY_FOX, aLLy, aLLY, Condo, CONCAT, TTPTHA, aPAf, HLT, KDD, ZBAAACA, ZAAADA, ZJAAADC, djonet,
    • AMI BIOS
      • AMI, A.M.I., AMI SW, AMI_SW, BIOS, PASSWORD, HEWITT RAND, Oder
  8. Бусад төрлийн нууц үгнүүд (AMI/AWARD or other BIOSes) - LKWPETER, lkwpeter, BIOSTAR, biostar, BIOSSTAR, biosstar, ALFAROME, Syxz, Wodj gvs

Цааш нь унших

imeem -с хэрхэн дуу татах вэ?

Энэхүү сайтнаас дуу татаж авч болохгүй зарим нэг хүний уурыг бардаг юм шиг байна лээ. За олон юм ярилгүй нэг амархан арга хэлэе !

1. Эхлээд энэхүү жижгхээн (540kb) программийг татаж аваад суулга .

Install Zilla
How to Download IMEEM™ Free step 1





2. IMEEM™ руугаа ороод дуугаа тоглуул. Саяын татаж авсан Zilla программ шууд татаж авахад бэлдэж өгнө.

How to Download IMEEM™ Free step 2

Анхаар ! Татаж авах явцдаа вэб броузер ээ хаалгүй дуугаа тоглуулж байх хэрэгтэй!

How to Download IMEEM™ Free step 3

How to Download IMEEM™ Free step 4

Цааш нь унших

Wednesday, November 12, 2008

Gmail, Video, Voice, Cool...


Та Gmail чатыг ашигладаг уу? Хэрэв тийм бол одоо дүрсээ хараад, дуу хоолойгоо ч сонсоод чаталж болохоор боллоо. Тэгэхийн тулд бяцхан нэмэлтийг татаж суулгах хэрэгтэй. Ийшээ http://mail.google.com/videochat ороод татаж аваад суулгаад интернэт хөтчөө рестарт хийчих.
Хэрэв video жижигхэн санагдаж байвал pop-out дээр дарж томруулж харсан ч болно. Одоо чатлахад юу дутуу байна?



Цааш нь унших

Комьпютер ба эрүүл мэнд

Америк гэр бүлийн 60-аас илүү хувь нь өөрийн гэсэн комьпютертэй, 80 -аас илүү хувь нь ямар нэгэн байдлаар комьпютертэй холбоотой ажил эрхэлдэг. Харин монголчуудын хувьд харьцангуй цөөн хувь байж болох ч тийм ч бага тоо биш байх болов уу. Энэ нь нээх гайхаад байх зүйл биш авч комьпютерийг буруу хэрэглэх, хэтрүүлж хэрэглэх зэргээс болоод жилээс жилд ил далд өвчин хуучтай болж байгаа нь харамсалтай. Зарим хүн яагаад байгаагаа ч ойлгохгүй, мэдэхгүй байдаг л даа. Тэгвэл хэрэв та комьпютерийн ард олон цагаар (2-с дээш цаг) суудаг бол доорхи шинж тэмдэгүүд илэрдэг үү?


  • Тамирдах Ядрах
  • Тэвчээргүй болох
  • Мэдрэл алдах
  • Нэг л хүнд мэдрэмж төрөх
  • Тав тухгүй байх
  • Алгаа дэлгэж, атгахад мэдэгдэхүйц хэцүү санагдах
  • Хөшүүн байх
  • Гар хуруугаа ашиглахад бэрх байх (ном, сэтгүүлийн хуудас эргүүлэх, гоожуур онгойлгох, аяга барих...)
  • Ямар нэгэн юм барьж явах, автобус хүлээх зэрэгт залхуу хүрэх
  • Гараа дэрлээд нам унтах
  • Өглөө сэрэхдээ бугуйны өвчин, эсвэл мэдрэлгүй болсон гартай сэрэх
  • Зүг чигээ алдах
  • Хүйтэн гар
  • Байж байгаал өөрийнхөө энд тэнд нухах
  • Хувцас товчилох , ээмэг, зүүлт зүүхэд хэцүү санагдах
  • Чичрэх
  • Сонирхдог байсан зүйлээсээ таашаал авахаа болих (спорт)
  • Өвчлөмтгий болох
Мэдээж хэрэг эдгээр шинж тэмдэгүүд танд байдаг бол тийм ч сайхан санагдахгүй л байгаа биз дээ. Тэгээд цааш нь дурдах юм бол тахир нуруу, хавтан өгзөг гээд бүр авах юмгүй болох байх. (хэхэ)
Таны ажил комьпютергүйгээр урагшаа явдаггүй байж болно л доо. Тэгвэл эдгээрээс тодорхой хэмжээгээр сэргийлэх талаар үзэе л дээ.

Бүгд хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой

Мэдээж байнга хэрэглэдэг зүйлүүд чинь танаас хол, түүнийгээ хайгаад эргүүтээд байхааргүй, кофе татаж унагаад уураа бариад байхааргүй ойрхон байвал зүгээр.
Нөгөө жоохон байхад сурагч хүүхэд ингэж суувал зохистой гээд л номхон суулгадаг байсан даа. Өө тэр чинь л одоо хэрэг болох гээд байсан юм байна. (зураг 1)


Харагдахгүй бол зурган дээр дарж томруулж харна уу

Цааш нь унших